Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ганбат.А

Арслангийн Ганбат

“Агуу уудам сэтгэлтэй байгтун” амжилтын нэвтэрхий толь номын зохиогч А.Ганбат нь 1962.01.22-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1980 онд Налайх хотын ЕБС-ийн X ангийг төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа Налайхын Их Уурхайгаас эхэлж 1988 он хүртэл ажилласан. 1981-1984 онуудад ардын армид цэргийн алба хаасан. 1988 оноос 1993 он хүртэл УГЗЗГазарт картограф-зураачаар ажилласан. Монгол японы хамтарсан “Гурван гол” экспедиш-д техникийн ажилтнаар ажилласан. 1995-1999 онд ДУДэСургуулийг “Зураач” мэргэжлээр төгссөн. 1994 онд Герман улсын Берлин хотод зохиогдсон үзэсгэлэнд “XII-XIII-р зууны Монголын эзэнт гүрэн” иж бүрэн сийлбэр чимэглэлийн бүтээлээр Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон.

Бүтээлийн жагсаалт:

  1. “Амьтдын зурагт толь” ном /2007/
  2. “Баяжих ухаан ба аз жаргал” цуврал ном 1,2 /БНСУ, Сөүл хот/
  3. “Монголчуудын аян дайн, амьдрал ахуйдаа хэрэглэж байсан гэр тэрэгийн техникийн шугам зураг” бүтээлээр зохиогчийн эрх хамгаалсан. /1996-1998/
  4.  “Агуу уудам сэтгэлтэй байгтун” цуврал ном /2013/

 

 

Зохиолчтой холбоотой номнууд (1)