Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Чойсүрэн.Р

Гончигжав овгийн Рагчаабазарын Чойсүрэн. Өвөрхангайн Бүрд сумын уугуул. Улаанбаатар хотод 1970 төрсөн. Нийслэлийн 52-р дунд сургуулийг 1988 онд төгсөөд МУИС-ийн математикийн ангид элсэн орж 1993 онд математикч , математикийн багш мэргэжлээр төгссөн. 1993-1998 онд ТИС-ийн математикийн тэнхимд багшаар ажиллав. 1998-2000 онд ХБНГУ–ийн Кайзерслаутерн хотын ТИС суралцаж, 2001-2006 онд ХБНГУ –ын Маннхайм хотод ажиллаж байгаад, 2007- оноос хойш ШУТИС-д багшилж байна. Магистр, ахлах багш цолтой. 2009 онд Ханновер хотын ТИС-д мэргэжил дээшлүүлсэн. ШУТИС-д математик, германы инженерийн бэлтгэл ангид математик, компьютерийн хичээлийг заадаг. Багш нарт зориулан “LATeX” программ дээр хэрхэн цахим санг бүрдүүлж ашиглах тухай хичээл зааж зөвлөлгөө өгдөг.

Зохиолчтой холбоотой номнууд (14)