Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Түмэнбаяр.Б

Инженер зохин бүтээгч Б.Түмэнбаяр нь 1964 онд Говь- Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1980 онд сумынхаа 8 жилийн сургуулийг, 1982 онд Говь- Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуулийн анхны 10 –р ангийг төгссөн. 1987 онд  Политехникийн Дээд Сургуулийн Машины Үйлдвэрийн технологич инженерийн ангийн анхны төгсөгч 25 ууган инженерийн нэг. 1987- 1992 он хүртэл Монголдоо салхин сэнс зохион бүтээж үйлдвэрлэж нэвтрүүлж байсан хамт олны дундаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Үйлдвэрээ хувьчилагдсаны дараа Техникийн Их Сургуульд дахин мэргэжил эзэмшиж металлын сорил, гагнуурын чанарыг шалгах радиографийн 2-р түвшний мэргэжилтэн болж 2010 он хүртэл Олон улсын болон том компаниудын тендерт ажлуудад гэрээгээр чанарын сорил, дүгнэлт гаргах ажил гүйцэтгэж байсан. 2000 оноос бие даан зохион бүтээх ажлыг хийж бага оврын усан цахилгаан станцуудын 2 зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. 2008 онд Азид огт гараагүй байсан. Монгол хөдөлгүүр буюу Авто турбо тийрэлтэт хөдөлгүүрээр шинэ бүтээлийн патент авч байсан бол 2012-2014 онд Дэлхийд огт гараагүй шийдэл буюу Дэлхийн Анхны Мөнхийн Хөдөлгүүр болох Магазинт Монгол \усан\ хөдөлгүүр, ММХ-2 –р шинэ бүтээлийн патент авлаа. 2005 оноос ном бичих оролдлого хийж Компъютерийн хэлний товчоо, Англи хэл ба дүрмийг товчоолон сурах бичиг номуудыг эмхэтгэн зах зээлд амжилттай гаргасан. Улмаар 2012 онд Америк нийгмийн нууц товчоо ном болон 2014 оноос цэвэр өөрийн бүтээл болох "Туяат Оргил өөд .... Дэлхийн анхны мөнхийн хөдөлгүүрийг зохион бүтээсэн минь"  номоо өлгийдөн аваад байна.

Зохиолчтой холбоотой номнууд (3)