Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Солонго.Г

Үндсэн ажил:

   Эрдэнэс Монгол корпорацийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Олон нийтийн ажил:

   -  “Баруун бүсийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

   -  “Success chain” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

   -  “Цахим өртөө холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

 Боловсрол:

   - 1987 – 1997  Баян-Өлгий аймгийн 2-р сургууль төгсөж бүрэн дунд боловсрол

   - 1997 – 2001  УБ, МУИС – НШУС-ийн Сэтгүүл зүйн ангийг бакалавр зэрэгтэйгээр төгссөн

   - 2003 – 3005  УБ, МУИС – НШУС-д Магистрын зэрэг хамгаалсан

 Бүтээлүүд:

    - 1998 - 2004 онд МУИС-ийн ЭШ-ний хуралд 4 жил дараалан оролцож, эхний байруудад орсон бүтээл тухайн онуудын “Сэтгүүл зүй” товхимлуудад тус бүр хэвлэгдсэн

    - “Мөнхийн уран бүтээлч”, “Муухай монгол хүн” радио нийтлэл нь УБ радиогийн алтан фондод /2001/

    - “Ган хийц” ХК-ийн ойд зориулсан “Цэнхэр очны гайхамшиг” номонд Зөвлөх-редактор /2005/

    -  Нидерландын Засгийн газар, Дэлхийн банк, Байгаль орчны яам, Монголын хэвлэлийн хүрээлэнгээс зарласан “Байгаль орчны асуудлыг хэрхэн сурвалжлах вэ?” уралдаанд шагналт байр /2006 он/ 

    - “Цахилгаан тээвэр” компанийн 20 жилийн ойд зориулсан “Цахилгаан тээвэр -20” номын Ерөнхий зөвлөх /2008 он/

    - “Интернэт хэрэглэгчдийн гарын авлага” хамтын бүтээлд Редактор, Маркетинг /2008 он/

    -  2010 онд Dream IT төслийн хүрээнд Датаком компаниас зарласан “Мэдээллийн технологийн  хөгжил” эссе бичлэгийн уралдаанд 3-р байр

    -  2010 онд Синглтон компани, Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарласан “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ?” дижитал бүтээлийн уралдаанд дэд байр

    -  “Цагаахан нам гүм” хайкун түүврийг хамтран гаргасан /2011 он/

    -  “Сайн байна уу Сонгинохайрхан” дүүргийн тайлан сэтгүүлийн Тусгай дугаарыг эрхлэн гаргасан /2011/

    -  Лондон хотноо болсон “Монгол орны хөгжилд” IX чуулганд “Цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан ба чуулганы товхимолд бүтээл хэвлэгдсэн /2013 он/

     - Х.Эрдэмбилэгийн “Миний аав бурхан биш” нийтлэлийн номын Редактор

     - “Амьдралд өнгө нэмнэ” онч үгс-нийтлэлийн бие даасан ном

 Шагнал, урамшуулал:

     - 1998 – 2001 онд МУИС-ийн ЭШ-ний хуралд эхний байрууд

     - 2000 онд Монголын сэтгүүлчдийн холбооноос зарласан уралдаанд тэргүүн байр

     - 1998 – 2001 онд шилдэг оюутанд олгодог “Хасабе” сангийн тэтгэлэг

     - 1999 онд оюутан байхдаа Улаанбаатар хотноо Баян - Өлгийчүүдийн спорт- урлагийн арга хэмжээг зохион байгуулж, “Бөх” сонины тусгай дугаарыг эрхлэн гаргасан тул аймгийн Засаг даргын Жуух бичиг

      - 2005 онд МХТ-ийн “Компьютер Таймс” сэтгүүлийн шилдэг ажилтан

      - 2007 онд “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын “Оны хамгийн гавшгай хүн”

      - 2008 онд МЗХ-ын “Тэргүүний залуу” алтан медаль

      - 2009 онд Ардчиллын 20 жилийн ойн медаль

       - 2009 онд “Даяар Групп” компанийн Шилдэг ажилтан  

       - 2012 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг

       - 2013 онд Сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль

       - 2014 онд Монголын Сайтын холбооны “Цахим элч” шагнал

       - 2014 онд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн “Ган үзэгтэн” цол тэмдэг

       - 2014 онд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”

       - 2014 оны Өлгий нутгийн Оны шилдэг залуу

 

 

Зохиолчтой холбоотой номнууд (1)