Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ганбаатар.Д

Д. Ганбаатар Доктор/Ph.D/

1990 онд “Хараагийн Дарь эх ламын хийдэд” лам болон шавилсан.  2012 онд МУИС-ийн НШУС-д Доктор /Ph.D/ зэрэг хамгаалсан. 2005 оноос монгол уншлагат “Буян арвижихуй” хийдийн тэргүүн, 2014 оноос “Билиг Оюун Соён Гэгээрлийн Академи”-ийн захирлаар тус тус ажиллаж байна.

Богд Нэйж тойноос үндэслэн, Мэргэн гэгээнээр улбаалан Мэргэн хийдийн гэгээн хувилгаадаар тасралгүй уламжилж ирсэн Монгол уншлагын зан үйл, гүн нарийн нууц увидас жүд дамжлагыг өвлөн авсан хүн юм. Монгол уншлагын уламжлалыг унтраалгүй үргэлжлүүлж сэргээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байна. Тухайлбал, “Бурханы номын монгол уншлага” судалгааны ганц сэдэвт бүтээл 2002 он,  “Монгол уншлагын судар” судалгааны ном, CD, 2010 он хэвлүүлснээс гадна “Монгол уншлагын судлалын тухайд”, “Монгол хэлээр шашин номоо дэлгэрүүлэхийн учир”, “Шашны түрүү дэлгэрэлтийн үеийн Бурханы шашны монгол ном”, “Урад Мэргэн гүүш Лувсандамбийжанцан”, “Нэйж тойн хутагт”  зэрэг эрдэм шинжилгээний өгүүллийг бичиж нийтлүүлжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)