Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Амарсайхан.Ж

Хэнгэрэг овогт Жадамбын Жамцын Амарсайхан нь хөх модон мичин жилийн зуднаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Цам шавартын намаржаанд эхээс мэндэлсэн. 1953-1963 онуудад Хужиртын арван жилийн дунд сургууль, 1963-1968 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1978-1980 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг тус тус төгссөн. 1968-1978 Хархорин сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 1980-2001 онд Өвөрхангай аймгийн намын хорооны МЗНН-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хужирт сумын намын хорооны дарга зэрэг алба залгуулж явжээ. Ж.Амарсайхан нь оюутан цагаасаа шүлэг, өгүүллэг оролдож, зөвлөлтийн зохиолчдын шүлэг, өгүүллэг орчуулж уран зохиолын амтанд орсон билээ. Тэрээр "Босоо хул", "Уул усны шивнээ", "Дэлтэй цэнхэр", "Цэцэг хэнзэлсэн намар", "Уяан дээр морьд үүрсэхүй", "Наран тэнгэрийн диваажин" зэрэг шүлэг өгүүллэгийн номнууд болон "Орхоны хөх салхи", "Зуун дамжсан их нүүдэл", "Төр шилгээхэд бурхад уйлдаг" роман бичсэн.

 

Зохиолчтой холбоотой номнууд (4)