Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

"Гүнж" төв

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв нь Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2014 оны 12-р сараас эхлэн өсвөр насны охидын жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой "БИ НИСДЭГ ОХИН" сэдэвт 3-н сарын кампанит ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү кампанит ажлын хүрээнд залуу зохиолч Н. Энхсайхантай хамтран "ДҮҮЛЭН НИС ОХИН МИНЬ" хэмээх өсвөр насны ээжийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн туужийг бүтээсэн юм. Уг тууж нь өсвөр насны охид, хөвгүүд, тэдний эцэг эхчүүдэд болон өсвөр насныхантай харьцдаг хүн бүрт зориулснаараа онцлогтой.

Манай улсад жилд дунджаар 3500 өсвөр насны охид ээж болдог бөгөөд дийлэнх нь буюу 70 орчим хувь нь бие даан хүүхдээ өсгөдөг гэсэн статистик мэдээлэл байдаг.

Иймд бид уран зохиолоор дамжуулан өсвөр насныханд хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэг, чадварыг суулгахыг зорьсон юм.

“БИ НИСДЭГ ОХИН” кампанит ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 96110110, 70105105 утсуудаар болон https://www.facebook.com/girldaymongolia фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Зохиолчтой холбоотой номнууд (0)