Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Амарсайхан.А

1969 онд Алтай хотод төрсөн. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн. Одоогоор чөлөөт уран бүтээлчийн статустайгаар зохиол бүтээл туурвих ажлаа дагнан эрхэлж байна.

“Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Улаан эрэг”, “Огцом эргэлт” гэсэн телевизийн олон ангит уран сайхны 4 кинонызохиолыгбичсэн. “Хэцүү анги”, “Тусгай салаа” хоёр бүтээл нь Монголын ард түмнийг байлдан дагуулж, үзэгчдийн таашаалд хамгийн илүү хүрсэн уран бүтээл болсны учир“Гоо Марал” шагнал хүртэж байжээ. Мөн дээрх хоёр кино зохиолыг туурвисны учир 2011 онд Ч.Лодойдамбын нэрэмжит шагналаар шагнуулсан. 

“Манай талынхан”, “Өөхөнд хулдсан егөө”, “Хэцүү анги”, “Арван дөрөвтэй том хүн” зэрэг ном бичиж хэвлүүлсэн. Хүүхэд залуучуудад зориулсан 10 гаруй комикс, зурагт ном бичиж, чимэг зургийг нь өөрөө гүйцэтгэж олны хүртээл болгосон. “Уснаас ундарсан гэрэл”, “Монголыг гэгээрүүлсэн зуун”, “Шилэн түрийвч”, “Оюуныг барласан он жилүүд” гэх зэрэг 10 гаруй баримтат киноны зохиолч, найруулагчаар ажилласан уран бүтээлч юм.

Говь-Алтай аймагт 4 жил гадаад хэлний багшаар ажилласан бөгөөд энэ үеэсээ уран бүтээлээ эхэлж, сэтгүүлзүй уран зохиолын салбарт хөл тавьсан. Орон нутгийн сонин, телевизээс сэтгүүлчийн гараагаа эхэлж, “Хөдөөгийн бизнес мэдээ” сэтгүүл, “Тоншуул” сэтгүүл, “Гэрэлт Цалиг” сонин, “Mongolian Economy” сэтгүүл, Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Сэтгүүлч” дээд сургууль зэрэг байгууллагад 15 жил ажилласан.

 

Зохиолчтой холбоотой номнууд (2)