Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Сүглэгмаа.Х

Яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор  Хургаагийн  Сүглэгмаа нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн. 1986 онд дунд сургууль, 1990 онд АУКоллеж, 1998 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Монгол судлалын сургуулийг тус тус төгссөн, монгол хэл уран зохиол судлаач, багш мэргэжилтэй. 1999 онд “Хуульч Сандагийн зохиолуудын эх бичгийн судалгаа” сэдвээр ” МУИС-ийн МХСС-д магистрын зэрэг, 2004 онд “Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл” сэдвээр Хэлбичгийн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.

Тэрээр 1980-аад оны сүүлээс уран бүтээлээ эхэлж 2000 онд «Орхиж боломгүй хорин нас», 2004 онд «Буйд газрын шүлгүүд», 2010 онд «Цаг хугацааны дэргэд», 2011 онд «Нүүдэл» яруу найргийн номууд, 2005 онд «Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл», 2006 онд «Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг» 2009 онд «Очирбатын Дашбалбар» судалгааны номууд, 2005 онд  Хятадын монголч эрдэмтэн Ван Мандугаагийн «Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн  хураангуй», 2008 онд Хятадын монголч эрдэмтэн Ч.Хишигтогтохын «Монголын эртний утга зохиолын шинэ судлал» номуудыг хөрвүүлэн тус тус хэвлүүлсэн байна.

2003 онд “Мөнгөн цом” яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2004 онд МҮЧЗХ-ны оны шагнал, 2009 онд оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2009” тэргүүн шагнал, 2011 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн байна.

 

Зохиолчтой холбоотой номнууд (2)