Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ганчимэг.Д

1966 оны гал Морин жил Булган аймгийн Булган хотод төрсөн. Булган хотын 8 жилийн 2 дугаар сургууль, 10 жилийн 1 дүгээр сургууль /1974-1984/, МУИС-ийн ЭЗДС-ийн банкны эдийн засгийн ангийг /1989-1993/ банкны эдийн засагч мэргэжлээр, Удирдлагын Академийн бизнесийн удирдлагын ангийг /1995-1996/ бизнесийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжлээр тус тус төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Яруу найрагч Д.Ганчимэг ажлын гараагаа 1984 онд Эрдэнэт хот, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар эхэлж ХОТШ банк, Хадгаламжийн банкинд эдийн засагч, АНУ-ын “Гэр санаачлага” төслийн дарга, “БТСБ” Хадгаламж Зээлийн Хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2008 оноос Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн “Чөлөөт Монгол” ХХК-ийн менежер, Монгол Солонгосын Дорнын Анагаах Ухааны Төвийн санхүүчээр ажиллаж байна. Цол, гавъяа шагнал: Шилдэг бүтээл туурвисны учир МЗЭ-ийн шагналыг “Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж” /2010/ яруу найргийн түүвэр, МЗЭ-ээс олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг “Хайрын захиа-2”/2008/ яруу найргийн түүврээрээ тус тус хүртсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж Санхүү банкны тэргүүний ажилтан/2012/, Сангийн яамны 100 жилийн ойн хүндэт тэмдэг/2011/, Орхон аймгийн санхүү банкны салбарын леадер эмэгтэй /1996/-гээр шалгарч байсан. Д.Ганчимэг хүүхэд ахуй наснаасаа шүлэг яруу найраг сонирхон оролдож “Уруулын өнгө намрын салхинд онгож”/1999/, “Хайрын захиа-2”/2004/, “Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж”/2010/, “ Зориод л гарахын цагт”/2012/ яруу найргийн түүврээ хэвлүүлж, “Монголын уран зохиолын товчоон” 8 боть, “Монголын эмэгтэй зохиолчид”-1,2, “Монголын залуучуудын уран зохиолын дээж бичиг” болон бусад олон хамтын бүтээлүүдэд шүлэг зохиолууд нь хэвлэгджээ. Мөн “Баттогтохын шүлгүүд-2”, “Б.Галааридын бүтээлүүд” 5 боть, “Монголын эмэгтэй зохиолчид-2”, Харанхуй ба чимээгүй”, зэрэг 30-аад номын редактораар, хэвлэл мэдээллийн “Чөлөөт Монгол” компанийн 100 гаруй номыг эрхлэн гаргаж, хариуцан ажилласан байна.

Зохиолчтой холбоотой номнууд (2)