Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Буянзаяа.Ц

1972 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1990 онд Булган аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1994 онд МУБИС-ийг утга зохиол судлаач, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2002 онд “Монголын уран зохиолын уламжлал шинэчлэл” сэдвээр утга зохиолын магистрын зэрэг хамгаалсан. Ц.Буянзаяа яруу найргийн төрлөөр “Залуугийн бадгууд”/1997он/, “Цаг хугацааны далавч”/2004 он/, “Хүлэг морин норсон дэлээ сэгсрэх адил”/2006 он/, “Сэтгэл шинжлэл”/2008 он/, “Гүн санааны дүрс”/2011 он/, хүүрнэл зохиол, нийтлэлийн төрлөөр “Улаан шувууны жиргээ”/2001 он/, “Алтан мэлхий минь уучлаарай”/2006 он/, “Хүр хорхойн засаглал”/2008 он/, “Манан дундахь эрвээхэй”/2008 он/, “Тwitter of red bird” /2011/,“Маргааш дахин нар мандана”/2012 он/номуудыг хэвлүүлжээ. Ц.Буянзаяа 2001-2006 онд МЗЭ-ийн ерөнхий менежер, уран зохиол хэвлэлийн газрын ерөнхий редактороор ажиллаж байсан. 2007 оноос Улаанбаатарын зохиолчдын клубын тэргүүн, 2013 оноос МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Шилдэг бүтээл туурвисны учир МЗЭ-ийн шагнал, “Алтан-Өд” цом, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Алтангадас одон хүртжээ. “Улаан шувууны жиргээ” роман нь 2011 онд Азийн шилдэг романд шалгаран оролцож байжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (6)