Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Батжаргал.С

Санжаа овогтой Батжаргал 1962 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 1991 онд Техникийн Их сургуулийг Хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжлээр, 2001 онд Удирдлагын Академийг бизнес удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Уран бүтээлийн гараагаа 2012 оноос эхэлж, “Намрын шөнийн зүүд” роман, “Хайду хааны цадиг” түүхэн роман, “Сайн уу?” телевизийн богино хэмжээний кино зохиол бичиж, өнгөрсөн оны сүүлээр “Анхны хайр” тууж, өгүүллэгийн түүврээ хэвлүүлэн гаргажээ. 2014 онд Боловсролын яамнаас зарласан Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаанд “Аавын охин” өгүүллэгээрээ оролцож шилдэг бүтээлээр, мөн онд “Төрт ёс, хаадын сан”-гаас зарласан Жанжин цадиг уралдаанд “Хошой чин ван Ханддорж” туужаараа оролцож шагналт байранд шалгарсан.  

Зохиолчтой холбоотой номнууд (1)