Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Баярсайхан.Соёлт

Соёлт овогтой Баярсайхан нь 1973 онд Архангай аймагт төрсөн. МУ-н Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт найруулагч О.Соёлтын гэр бүлд төрж хүмүүжсэн нь түүнийг урлагын хүн болж төлөвшихөд ихээхэн нөлөөлжээ. С.Баярсайхан 1981-1991 онд ЕБС төгсөөд, 1991-1993 онд ОХУ-н Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагын Сургуульд найруулагчаар \ВГИК\, 1993-1997 онд МУИС-н Эдийн засаг-эрдэм шинжилгээний инстутид Зах зээл судлаач мэргэжлээр тус тус суралцжээ. 1996-2005 онуудад МҮОНТелевизд туслах найруулагч, ассент найруулагч, найруулагчийн ажлыг хийж байгаад 2006-2009 онд HERO интертаймент, Х-интертаймент студын ерөнхий найруулагчаар ажилласан, 2009-2013 онд Төв аймгийн “Монгол Туургатан” театрын Уран Сайханы Зөвлөлийн дарга, Ерөнхий найруулагч, 2013 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Ардын Дуу Бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад Уран Сайхны Удирдагч, Ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Зохиолч найруулагч С.Баярсайхан нь “Гоолингоо”, “Баг”, “Ээ тосоороо гоож”, “Үнэний босго” “Сайн оюутын үйлс” “Дээд хэмжээ” “Их шанхын ажнай”, “Гэрэлтэхийн тулд шатдаг” “Диваажин хаана вэ”, “Ухаант хүүгийн үлгэр” зэрэг 27-н жүжгийг бичсэн орчин үеийн драмын жүжгийн зохиолч юм.

Зохиолчтой холбоотой номнууд (1)