Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

XIV дүгээр далай лам

14-р далай лам 1935 онд Түвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд нэгэн тариачин гэр бүлд мэндэлжээ. Тухайн үед Лхамо Дондуп нэртэй 2 настай хүүг 13-р Далай лам Түвдэн Гиацогийн хойд дүр хэмээн өргөмжилжээ.

1578 онд Түмэдийн Алтан хан түүнийг “Далай лам” хэмээн өргөмжилжээ. Дээрхийн гэгээнтэн маань Түвд болон Монголчуудын дунд амьд бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зуун жил илүү болж байгаа билээ.

Тэрээр бүхий л амьдралаа бусдыг гэгээрүүлэх, сургах, сайн үйлийг түгээн дэлгэрүүлэх үйлс хийж байгаа нь үнэхээр бахархууштай үйл юм. Өөрийн хувийн жаргалаа умартан бусдын сайн сайхны төлөө явж байгаа хүн билээ. Хамгийн чухал нь түүний хийж, хэлж буй зүйлс нь дандаа энх тайван, эв найрамдлыг тунхагласан байдаг.

Дээрхийн гэгээнтэн 1989 онд Түвдийг чөлөөлөхөд хүч хэрэглэлгүй тэмцэл хийснийхээ төлөө Нобелийн энх тайвны шагнал авч байсан юм. Тэрээр маш их түрэмгийлэл болж байх үед ч хүч үл хэрэглэх бодлогыг л тууштай баримталдаг хүн юм.

Дээрхийн гэгээн 6 тивийн 62 гаруй улсаар аялж, олон олон ерөнхийлөгч, ерөнхий сайд, хаан, хатадтай уулзаж байжээ. Мөн тэрээр төрөл бүрийн шашны тэргүүд, алдартай эрдэмтэдтэй уулзаж яриа өрнүүлж байсан юм.

1959 оноос хойш түүнийг энх тайвныг бусдад түгээж байгаад нь, шашин хоорондын ойлголцол бий болгож, хүч хэрэглэдэггүй үзэл баримтлал, мөн дэлхий нийтийн өмнө үүрэг хариуцлага хүлээж энэрэнгүй нинжин сэтгэл гаргасаных нь төлөө 84 гаруй шагнал, өргөмжлөл гардуулсан байна. Үүнээс гадна Дээрхийн гэгээн 14-р Далай лам 72 гаруй ном туурвижээ.

Энэ бүх үйлдлийнхээ дараа тэрээр өөрийгөө энгийн нэг Буддын лам гэж тайлбарладаг юм.

Зохиолчтой холбоотой номнууд (2)