Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Лхамсүрэн.П

Завхан аймгийн Тэс суманд төрсөн. Бага ангийн багш мэргэжилтэй. Ардын боловсролын болон МҮЭ-ийн тэргүүний ажилтан. Боловсрол судлалын магистр, Зөвлөх зэрэгтэй. 1971-1976 онд Завхан аймгийн Тэс сумын сургуульд, 1976-1983 онд УБ хотын 38-р сургуульд, 1983-1993 онд УБ хотын 51-р сургуульд, 1993 оноос одоог хүртэл Монгени цогцолбор сургуульд тасралтгүй дөч гаруй жил бага ангийн багшаар ажиллаж байна. П.Лхамсүрэн багш хүүхдийг сурах арга барилд сургах, ном уншиж сургахад өөрийн заах арга, туршлагаа чиглүүлж ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд багш Д.Юнгэрэнтэй хамтарч Эрдмийн хөтөч” 1,2,3-р цуврал, Ухаан далай номоос эхтэй 1-12 цуврал, "Эрдмийн түлхүүр" 1-7 цуврал, Зуны даалгавар, Багш амьдралын чиг заагч ачтан зэрэг олон сайхан ном хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байна.

Зохиолчтой холбоотой номнууд (1)