Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Лхамсүрэн.Ч

1917 оны сарын 25-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолч. Дөчөөд онд худалдааны сургууль, 1965 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсчээ. 1938 оноос уран зохиол бичиж, 40 шахам ном түүвэр хэвлүүлжээ. Түүний олон зохиол нь ЗХУ-ын Орос болон бусад хэлэнд орчуулагдан хэвлэгдсэн. Яруу найргийн бүтээлүүд нь ардын аман зохиол дээр үндэслэгдсэн юм. Бичсэн олон шүлэг нь ард түмний дунд түгээмэл дуунууд болжээ. Ч.Лхамсүрэн бичгийн их хүн болж орчин үеийн Монголын уран зохиолын түүхэнд оржээ. 1962 онд “Хүрэн морь” найраглал, Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дууны шүлгээрээ төрийн шагнал, 1979 онд хөдөлмөрийн тухай шүлэг найраглалаар МЗЭ-ийн шагнал авчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)