Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Өлзийсүрэн.Б

Эцэг Дамбилын Наваанбалдан гавьж 1938 онд хилс хэрэгт өртөж эх Буяндэлгэрийн гарт өсөж хүмүүжсэн. Б.Өлзийсүрэн 1929 оны 4 сарын 28 /Могой жилийн зуны эхэн сарын шиний нэгэн/-нд Хэнтий аймгийн Батноров сумын Харганын дунд булаг Сарын үүрт гэдэг газар төрж, 1944 онд сумын бага сургууль төгсөж хөдөө аж ахуй дээр гарсан. Улмаар 1947 оны 1 сарын 1-нээс сумын бага сургуульд багш болж 1947-1949 онд Идэрмэг суманд багш, 1949-1951 онд цэрэгт, 1951-1953 онд Баян-Адарга суманд багш захирал, 1953-1958 онд намын дээд сургууль төгсөж, Улсын Хянан шалгах комисст улсын байцаагч, 1960-1961 онд Хэвлэл утга зохиол хянах газар төлөөлөгч, 1961-1964 онд “Улаанбаатарын мэдээ” сонинд тасгийн эрхлэгч, 1964-1994 онд МЭДН-ийн “Шинжлэх ухааны амьдрал”  сэтгүүлд нарийн бичгийн даргаар ажиллаж тэтгэвэрт гарсан. Энэ завсар МУИС-ийн дэргэдэх УЗОДС-ийг дүүргэж Сүхбаатарын дүрээр Хэл бичгийн ухааны доктор /PhD/ хамгаалж, Ленийн дүрээр диссертаци бичсэн. Тэтгэвэрт гарахаас өмнө Их, дээд сургуулиудад илтгэх урлагаар лекц хийдэг байж, тэтгэвэрт гарснаас хойш Улаанбаатар, МРТДС, Хархорин зэрэг долоон дээд сургуульд цагийн багшаар Монгол улсын түүх, утга зохиолын түүх, илтгэх урлаг, монгол бичиг арав гаруй жил хичээл заасан. Мөн 1957 оноос зохиол бичиж 30 гаруй ном зохиол хэвлүүлсний дотор 10 гаруй тууж, долоон роман “Амьдрал багш”, “Борчи”, “Борхул”, “Мухулай”, “Шихихутаг”, “Сүбэдэй” зэрэг түүхэн романууд туурвижээ. Түүх, утга зохиол, илтгэх урлаг, хэлний чиглэлээр арав гаруй ном зохиол бичсэн.

Зохиолчтой холбоотой номнууд (5)