Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Жаргалсайхан.С

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1957 онд төрсөн. БНПУ, ОХУ болон Монгол Улсын Их сургуульд суралцаж төгсчээ.

Жүжиг, кино, үргэлжилсэн үгийн зохиолч, эдийн засагч мэргэжилтэй. 1984 оноос Монгол улсын соёлын яам, Соёл урлагийн хөгжлийн хороонд мэргэжилтэн, мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан. 1979 оноос уран бүтээлээ эхэлж, өнгөрсөн хугацаанд “Илүү сартай зун”, “Сүүдэр”, “Төрийн сүлд өршөө” /5 анги/, “Би эрчүүдийг хүснэ”, “Тэмүүжин”,  “Жамух”, “Чингис хаан”, “Шөнө дундын бүжиг”, “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” зэрэг 50 орчим  кино, драмын жүжиг, “Айлын том хүү”, “Сахиул”, “Гитлер бид хоёр” зэрэг олон өгүүллэг, тууж, роман туурвиж үзэгч, уншигчдын хүртээл болгожээ.

“Хаан түүх” жүжиг нь ОХУ, БНСУ, ХБНГУ-д тоглогдож, “Би эрчүүдийг хүснэ” жүжиг нь олон улсын театрын наадмаас Гран-При шагнал хүртжээ. Мөн “Сүүдэр”, “Илүү сартай зун” кино нь ОХУ болон Франц улсад зохиогдсон Олон улсын кино наадамд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж байжээ. Түүний бүтээлүүд “Гоо марал”, “Алтан од” шагнал хүртэж байсан.

Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын Үйлдвэрчний эвлэл, Нацагдоржийн шагналт зохиолч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан.

Зохиолчтой холбоотой номнууд (2)