Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Барак Обома

Барак Хусейн Обама 1961 оны 8 дугаар сарын 4 нд Хавай мужийн Хонолулуд төржээ. Түүний аав ноён Барак Обама, Кени улсын Няанза аймгийн Луо омогт төржээ. Аав нь Английн зарц байсан бөгөөд эцэгтэйгээ цуг ямаа хариулж өсчээ. Тэрбээр Муслимчдын дунд ад үзэгдэж байсан ч хожим нь шашингүйн үзэлтэн болжээ.

Обамагийн ээж Анн Дунхам Кансасын Вичитад өсчээ. Түүний эцэг Их хямралын үеэр тосны машин дээр ажилладаг байв. Пеарл Харборын Японы халдлагын дараа тэрээр дэлхийн 2 дугаар дайнд явахаар бүртгүүлж Паттоны армид Европыг гаталжээ. Дунхамын ээж бөмбөг үйлдвэрлэх үйлдвэрт ажилладаг байв. Дайны дараа тэд хамт Г.И Билл-д суралцаж, холбооны гэржүүлэх хөтөлбөрийн дагуу байр худалдаж авч Хавай руу нүүжээ.

Баракын аав энэ хооронд Кэниг орхин Хавайд сурах тэтгэлэг хожиж мөрөөдлөө биелүүлэх боломж олджээ. Обамаг төрөх цагт эцэг эх нь Манаод Хавайн их сургуулийн Ийст —Вест төвийн оюутнууд байжээ. Обамаг хоёр настайд эцэг эх нь тус тусдаа амьдрах болж эцэст нь салжээ. Обамагийн аав нь Харвардад докторын зэрэгт суралцахаар явж дараа нь Кени руу буцав.

Түүний ээж Лоло Соеторо гэгч Ийст Вест товийн оөр нэг оюутан Индонези иргэнтэй гэрлэлээ. 1967 онд Жакарта руу гэр бүлээрээ нүүж тэнд Обамагийн эх нэгт дүү Маяа Соеторо төржээ. Обама Жакартад сургуульд сурч Индонез хэлээр хичээл үзэж байв.

Дөрвөн жилийн дараа Барак (түүнийг багад нь Барри гэж дууддаг байж)-ыг 10 настай байхад тэр Хавай руу ээжийнхээ эцэг эх Станлеи болон Маделин Дунхамтай, дараа нь ээжтэйгээ амьдрахаар нүүж очив. (Обамагийн ээж нь 1995 онд өндгөвчний хорт хавдраар нас баржээ.)

Тэр алдарт Пунахоугийн Академийн 5 дугаар ангид элсэн орж 1979 онд онц дүнтэй төгсчээ. Сургуульдаа гуравхан хар арьст оюутны нэг нь байлаа. Энд Обама анх гарал угсаа арьс өнгөний ялгааг мэдэх болж Африк-Америк байх ямар Вэ гэдгийг ойлгожээ.

Тэрбээр дурсамжийн номондоо олон төрлийн гарал угсааг бусад хүмүүс хэрхэн хүлээж авах үзэл бодлыг нийгэмд засах, өөрчлөхийн төлөө хичээдэг байснаа бичжээ. Тэр эцэг эхээ салснаас хойш төрсөн аавтайгаа 1971 онд ганц удаа уулзсан. (Эцэг нь 1982 онд машины ослоор нас баржээ.) Бас тэрбээр идэр залуу насандаа архи тамхи, кокайн, марихуан хэрэглэж байснаа мөн номдоо хүлээн зөвшөөрчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)