Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Б.Батбаяр /Баабар/

Уншигчдын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр 1954 онд төрсөн. Биохимич мэргэжилтэй тэрээр Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэх болсон.

Баабарын Бүү март. Мартвал сөнөнө, Айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Монголчууд: Нүүдэл Суудал, Дори идэр дүүдээ зөвлөх нь зэрэг бүтээлүүд уншигчдын таалалд нийцэн удаа дараа хэвлэгдэж байлаа. Мөн ХХ зууны Монгол: Олз ба Гарз ном нь англи хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд монголын түүхийг цогцоор нь өгүүлсэн цөөн бүтээлүүдийн нэг болжээ. Зохиогч 2003 оноос эхлэн Өдрийн сонин-д Баабар ингэж өгүүлэв буланг хөтлөн явуулж, шилдэг нийтлэлүүдээрээ Баабар ингэж өгүүлэв цуврал боть ном хэвлүүлсэн.


Шилдэг нийтлэлч, зохиогчийн зэрэгцээ тэрээр улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж, тус намын даргын албыг хашиж явсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2006 оноос Нэпко ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Зохиолчтой холбоотой номнууд (8)