Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ототакэ Хиротада

(Сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч )

1976 оны 4 дүгээр сарын 6-нд Токио хотод төрсөн. Японы алдартай сургуулиудын нэг Васэдагийн их сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан байх үедээ “Мөчгүй миний амьдрал” нэртэй өөрийн намтар бүхий ном нь олон сая хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч Японд 6 саяаас дээш хувь хэвлэгдэн Best seller болсон байна. Зөвхөн Япон улсад төдийгүй гадаадын олон улсын хэл дээр хэвлэгджээ. Тэрээр их сургуулиа төгссөний дараа “Спортын гайхамшгийг дамжуулж чадах ажил хийдэг болмоор байна” гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн “NUMBER” цуврал нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн байна. Спортын сэдвээр нийтлэл хийхдээ Сиднэй, Афины олимп, Япон-Өмнөд Солонгосын хамтарсан World Cup гэх мэт олон томоохон спорт, тэмцээнүүдийг талбар дээрээс нь сурвалжилж байсан бөгөөд тамирчин хүний мөн чанарыг олж хардаг тэрхүү чанар нь ихэд үнэлэгддэг байна.

 Хүүхэд байх үеийнхээ дурсамжийг зурагтай ном “Present” (Чуохооки Хэвлэлийн компани), орчуулгын зурагтай ном “Каккун” (Коданшя), Дораэмон хүүхэлдэйн киноны баатрын зурганд шүлэг хийж “Хамгаас хайртай Дораэмон” (Шогакукан), Энхтайвнаар сэдэвлэсэн “Flowers” зурагтай номыг гараар зурж хүүхдүүдэд захидал илгээх нь зэрэг хүүхдийн боловсролд хандан ажиллах нь түүний үйл ажиллагааны нэг гол хэсэг юм.

 Ототакэ нь 2005 оны 4 сараас Тозкио хотын Шинжуку дүүргийн боловсрол, хүмүүжлийн байнгын хорооны орон тооны бус ажилтнаар ажиллаж “Хүүхдийн амьдралын сурган” нэртэй хүмүүжлийн аян эхлүүлж Акибоши Их сургуулийн эчнээ ангид суралцаж 2007 оны 2 сард бага сургуулийн багш мэргэшилтэй болжээ. Тус оны 4 сараас 2010 оны 4 сар хүртэл Сугинами дүүргийн 4 дүгээр бага сургуульд багшаар ажиллаж, 3-4 дүгээр ангиудыг дааж байв. Одоо мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сурган хүмүүжлийн талбарт олж авсан мэдлэг, туршлагаа олон нийтэд түгээх ажил хийж байна. 2013 оны 2 сард Токио хотын боловсрол, хүмүүжлийн байнгын хооронд жинхэн орон тооны ажилтан болсон. 2014 оны 4 сард бус нутгуудийн үйл ажиллагааг ойртуулах зорилгоор хог цэвэрлэх  “Green bird Shinjuku”  төрийн бус байгууллагыг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байна.

 

Зохиолчтой холбоотой номнууд (1)