Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Мухаммед Боздаг

Мухаммед Боздаг нь 1967 онд Туркийн Трабзон мужийн Акчабат хотод төрсөн. Кастамону мужийн Инэболу лицейг "Тэргүүний сурагч" зэрэглэлтэй төгссөн. 1990онд Ойрх Дорнодын Техникийн Их Сургуулийн Захиргааны Удирдлагын ангийг "Хүндэт диплом"той дүүргэсэн. 1992 онд

Туркийн Үндэсний Их Хуралд ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тус газар хууль боловсруулах мэргэжилтнээр ажиллаж байна. "ТҮИХ-ын үр өгөөж" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо докторантурт суралцаж байна. Тэрбээр АНУ, Гэрман, Босни-Герцеговин ба Харват зэрэг улсуудад олон төрлийн судалгааны ажилд биечлэн оролцож байсан.

Лицейд суралцаж байхдаа "Орчуулагч хүүхэд" сэтгүүлийн идэвхтэн байсан бөгөөд тэр цагаас хойш олон төрлийн сэтгүүлд түүний бүтээлүүд хэвлэгдсэн. Мөн нийтлэл нь хэвлэгдэж байсан. Богино долгионы радиогоор "Бодлын инженер", "Ур чадвар", "Зайн эмчилгээ", "Зөв ёс суртахуун", "Хувь хүний дотоод өөрчлөлт", 'Хүсэл мөрөөдлийн нууц"зэрэг нэвтрүүлэг бэлтгэн хөтөлдөг байсан.

Тэрбээр "Улс орнуудын соёлын талаар судалгаа ба найрамдал" санг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд 1999-2001 онд энэхүү сангийн захирлаар ажиллаж байжээ.

1995-2002 онуудад "Түргэн ба чанартай сурах", "Уран илтгэх арга"зэрэг семинар, "Амжилтад хүрэх арга замууд", "Сэтгэлийн дарамтаас гарах" зэрэг номууд нь хамгийн их худалдагдсан номоор шалгарч, эрэлт хэрэгцээтэй байжээ.

Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр амжилтад хүрэх арга замын тухай өөрийн аргачлалыг төрөл бүрийн сэтгүүл, радиогийн шууд ярилцпагаар дамжуулан тайлбарлаж байгаа билээ. Үүнээс гадна зохиолч маань өөрийн хийсэн ажил, бүтээлээ өөрийнхөө вэб сайтаар бусдад хүргэсээр байна.

Зохиолчтой холбоотой номнууд (1)