Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Гансүрэн.Ж

1959 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогт гянтболдын уурхайд,  монголын анхны уул уурхайн илгээлтийн эздийн нэг болох Жамцын хоёр дахь хүүхэд нь болж төрсөн. Тэрээр эцэг, эхээс долуулаа өссөн бөгөөд таван настайдаа ясны палан ховхорч, хүндээр бэртэж, “Бурхан минь намайг авраач” гэж бяцхан охины хашхирах дуунаар, эцэг эхийнх нь энэрэл хайр, энэлэл шаналлыг харахдаа Мөнхийн тэнгэрлэг Эцэг түүнийг эдгээж, 9 сайхан хүүхдүүдийн эх болгож, олон хүнд тус хүргэхээр амьдрах хувь тавиланг бэлэглэсэн. Эхчүүд хүүхдийн төлөө ажиллах зорилгоор 1995 оны 6 сарын 1-нд “Эрдэнэт” УБҮ-ийн цахилгаанчин ажлаа өөрийн хүсэлтээр орхиж, тэрээр олон ээжүүд, хүүхдүүдэд, гэр бүлүүдэд туслаж ирсэн бөгөөд тэдний төлөө дэмжиж ажиллахаар судалгааны ажлаа эхлүүлэн, өдгөөг хүртэл 21 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Иргэний боловсрол улс төрийн их сургуулийг төгсөж, хувь хүний хөгжил, гэр бүл судалгааны чиглэлээр бие даан ажиллаж байгаа билээ. 2001 онд “Тэнгэрлэг Эцэгтэй мөргөх мөргөлийн үг”, 2011 онд “Монголын Нууц Товчоон дахь Тэнгэрийн менежмент” нэрээр 2 дахь номоо бичиж, хэвлүүлсэн. 2015 онд дахин “Тэнгэрийн менежмент монголын нууц товчоонд” нэрээр дахин хэвлүүлж, мөн англи хэл дээр “Heavenly Management in the Secret History of Mongols” нэртэйгээр олон түмний хүртээл оюуны мэлмийд өргөн толилуусан билээ.  

GANSUREN JAMTS

In 1959, was born as a second child of Jamts, who was one of pioneer miners of mongolia, at Burentsogt wolframe mine in Sukhbaatar aimag. Their parents raised their seven children. When she was five, she got injured and her leg bone got to chip off. Cause of her unbearable pain, she cried aloud “Oh, God save me”, therefore Father in Heaven heard the little girl crying, and saw the parents compassion with sufferings for their daughter, and healed her, and finally gave her a life to become a mother of 9 children and to help many others. On June 1st 1995, with purpose to do her ministry for mothers and children, she left her job at Erdenet Mine by her own choice, and now still doing her ministry for mothers, children and families, who are in trouble. In order to support them she started her own research and study, till today she is continuing it for 21 years. During this, she has graduated Secular Educational College of Politics. And now she is doing her independent study about family and self-help. In 2001 “Words for Worship to Heavenly Father”, in 2011 first edition of “Heavenly Management in Secret History of Mongols” were published. In 2015 the second edition of “Heavenly Management in Secret History of Mongols” with its English version was published and contributed it to many readers.  

Зохиолчтой холбоотой номнууд (2)