Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Нарана.Ж

Жанчив овогтой Нарана нь Улаанбаатар хотод төрсөн.ХБДС, 33-р дунд сургууль болон ГХДС-ийг /ХУИС/ Гадаад хэлний багш мэргэжлээр төгссөн. 1993 онд ГХДС-ийг төгссөнөөсөө хойш бизнесийн салбарт тасралтгүй ажиллаж, улмаар өөрийн сонирхлын дагуу нийтлэл, өгүүллэг оролдож, 2015 онд өөрийн анхны *МИНИЙ Л БОДЛУУД* нэртэй номоо гаргасан. Улмаар уншигчдын хүсэлтийн дагуу *МИНИЙ Л БОДЛУУД-2* нэртэй номоо 2016 онд хэвлүүлсэн бөгөөд ихэвчлэн ХӨГЖИМ, УРЛАГ УРАН САЙХАН, ГЭР БҮЛ, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙНАСУУДЛААР бичиж нийтлэдэг. *Монгол тулгатан* сайтын нийтлэлчдийн хэсэгт нийтлэлүүдээ олон нийтэд түгээдэг.

Дээрх сэдвүүдээр сонирхсон уншигчид, сонирхогчидтой өөрийн ФБ хаягаар идэвхтэй дотно харьцааг үүсгэсэн нь энэ талын мэдлэг мэргэжлээ олон нийтэд түгээх, өргөн дэлгэрүүлэх сонирхолтой нь холбоотой. Түүний ФБ-кийн хаяг нь NARANA JANCHIV.

Зохиолчтой холбоотой номнууд (1)