Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Нямдэндэв.Т

МЗЭ-н гишүүн зохиолч Төмөрбаатарын Нямдэндэв 1950 онд Архангай аймгийн Цахир суманд төрсөн. Дархан хотын политехникумыг “Хайгуулын өрмийн мастер” /1971/, Эрдэнэт хотын Улс төрийн Академийг “Улс төр судлаач” /1990/ төгсчээ. Налайхын Геологи- Уул уурхайн ТМДС-д өрмийн мастер багш, “Эрдэнэт хивс” компанид цахилгаан хөдөлгүүрийн засварчин хийж байгаад 2005 онд өндөр насны чөлөөндөө суужээ. Тэрбээр ажиллахын зэрэгцээ уран зохиол сонирхон оролдож шүлэг найраглалын “Хайрлахын заяатай орчлон”, “Дуулахын заяатай орчлон”, “Төөрөг тавилантай орчлон”, “Төгөлдөр цэнхэр орчлон” шүлгийн, “Хөх хөвчийн домог” туужийн, ”Аянгын шар тойрог” өгүүллэгийн, хүүхдийн зохиолын “Тэмүүжин хүү”, “Тэнгэрийн нулимс” түүхэн роман хэвлүүлж уншигч түмэндээ өргөн барьжээ. 

Зохиолчтой холбоотой номнууд (2)