Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Сүхбаатар.Д

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач  Боржигин овогт Доржийн Сүхбаатар  Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.Азербайджан Улсын Их сургуулийг Баку хотод төгсч,  “хуульч” мэргэжил эзэмшсэн. 2005 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн.

Д.Сүхбаатар төрийн мэргэшсэн албан хаагч бөгөөд  Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод төрийн захиргааны байгууллагад Хуулийн зөвлөхөөр ажилласан.Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан. Д.Сүхбаатар нь Хууль зүйн Магистр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн.

Д.Сүхбаатарын бичиж хэвлүүлсэн номууд нь хүн төрөлхтөний түүх, соёл, шашин, урлаг, шинжлэх ухаан, бясалгал, гэгээрэл, гүн ухаан, нийгэм улс төр, хувь хүний хөгжлийн тухай өргөн сэдвийг хамарч баримт дүгнэлттэй, логик уялдаатай, далайцтай, сонирхолтой, гүн утгатай, энгийн хэллэгтэй байдгаараа уншигчдын талархлыг хүлээсэн байдаг.

Түүний бичиж хэвлүүлсэн номуудыг дурдвал: “Дагаар орсон монголчууд”1999 он, “Бурхан Хүмүүн ертөнц” 2005 он, “Лам багшийн айлдвар” 2008 он, “Гэгээрэл” 2013 он,  “Авралын сургаал “ 2015 он.

 

Зохиолчтой холбоотой номнууд (4)