Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

ЭССЭ бичлэгийн уралдаанд оролцох бүртгэл баталгаажлаа

БСШУСЯ-ны сайдын нэрэмжит "ЭРТНИЙ СУРГААЛААС СУРАЛЦЪЯ"
эссэ бичлэгийн улсын II уралдаан


Уралдааны зорилго:
Улс төр нийгэм эдийн засгийн хөгжлийн ээдрээтэй замыг даван туулж байгаа энэ цаг үед сургаалын зохиолоор дамжуулан монгол хүн бүр, хүүхэд бүрийн үндэсний үзэл ухамсрыг сэргээх, ёс суртахуунт, зөв хүн болж төлөвших, амьдрахын үнэ цэнийг ухаарахад Эртний сургаалын зохиолуудын утга санаа, учир холбогдол, мөн чанарыг ухан ойлгох нь өндөр ач холбогдолтой юм. Өглөө бүр, үдэш бүр санаж, ургуулан боловсруулж, учир холбогдлыг нь нээн, эрхэмлэж явбал зохих тийм эрдэнэсийн сан бол цэцэн билигт ардын минь сургаал, ухаан юм. Эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ түүгээр дамжуулан монгол хүн бүрт уламжлагдан үлдэх ёстой хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёл, шашин шүтлэг, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах түгээн дэлгэрүүлэхэд оршино.


Уралдааны сэдэв:
Эртний сургаалын зохиолууд” номд багтсан 9 зохиолоос сонгох


Ерөнхий зохион байгуулагч:
Мөнхийн Үсэг” групп, “Азхур” номын их дэлгүүр, “Болор судар” хэвлэлийн газар,
 
www.bookstore.mn сайт


Уралдааны сэдэв:
Эртний сургаалын зохиолууд” номд багтсан 9 зохиолоос сонгох


Хамрах хүрээ: 13-19 нас


Шалгаруулалт: Эртний сургаалын зохиолууд уралдааны шалгаруулалт 2 үе шаттайгаар явагдана.
1-р шат: “Эссэ” бичих. (“Эртний сургаалын зохиолууд” номд багтсан 1 зохиолыг сонгон “Эссэ” бичнэ)


Тавигдах шаардлага:
- 350-450 үгэнд багтаана
- Arial фонд, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,15
- Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
- Өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги, бүртгэлийн дугаараа бичсэн байна


2-р шат: Илтгэл. (“Эссэ” бичлэгийн уралдаанаас шалгарсан 60 хүүхэд илтгэл тавих бөгөөд
илтгэлээс асуулт асууж утга учир, мөн чанарыг тайлбарлуулах , чээжилсэн байх, 5-7 минутад багтааж илтгэх, бусад 9 зохиолоо уншсан байх)

Тавигдах шаардлага:
- Эртний сургаалын зохиолууд номд багтсан 9 зохиолыг заавал уншсан байх
- Илтгэлийн сэдэв, илтгэгчийн овог нэр, сургууль, хаяг, харилцах утас,
и-мэйл хаягийг тодорхой бичсэн нүүр хуудастай байна. Өөрийн цээж зураг.
- Илтгэлийн хугацаа 5-7 минут


Уралдааныг дүгнэх:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг “Азхур” ХХК, “Болор судар” хэвлэлийн газар, 
www.bookstore.mn сайтын хамт олон хүлээн авч, мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.

Уралдааны шагналын сан:

1-р байр 1.000.000 төгрөг
2-р байр 800.000 төгрөг
3-р байр 500.000 төгрөг
4-р байр 300.000 төгрөг
5-р байр 200.000 төгрөг

2-р шатанд шалгарсан шилдэг 60 оролцогчид тус бүр 50.000 төгрөг, гарын бэлэг.


ЖИЧ:
Жич: Уралдаанд хамгийн олон хүүхэд амжилттай оролцуулсан сургуулийн номын санд дараах мөнгөн дүн бүхий номоор баяжуулалт хийнэ.
1-р байр 1.000.000 төгрөг
2-р байр 500.000 төгрөг
3-р байр 300.000 төгрөг


Бүртгэл:
Жич: Уралдаанд оролцогчид цахимаар болон биечлэн ирж бүртгүүлэх
Хугацаа: 2017.04.10 - 2016.04.24 хүртэл


1. Цахим бүртгэл: www.bookstore.mn сайтаар
2. Нарны зам дагуу Мөнхийн Үсэг Групп ХХК-ийн байр, Азхур номын их дэлгүүрт
2. МУБИС-ийн ар талд, TIME төвийн 1 давхарт
Азхур номын дэлгүүрт бүртгүүлж, бүртгэлийн дугаар авна.


Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
Уралдааны 1-р шатны материалыг 2017 оны 05 сарын 07-ны өдрийн 19.00 цаг хүртэл цаасан хэлбэрээр дээрх дэлгүүрүүдийн хаягаар, файлаар info@azkhur.mn хаягаар хүлээн авна. Мөн шуудангийн хаягаар бүтээлээ битүүмжлэн ирүүлэх боломжтой.


Шуудангийн хаяг: СБД, Тээвэрчдийн гудамж-27, 3-р хороо , Улаанбаатар-28, Шуудангийн хайрцаг-41, Мөнхийн Үсэг Групп ХХК-ийн байр, “Болор судар” хэвлэлийн газарт, “Эртний сургаалаас суралцъя” уралдаанд гэж хаяглах.

Лавлах утас: 7000-4343, 7010-4343

 

www.bookstore.mn Холбоо барих утас: 70129799, 88022847

- АНДРОЙД ХУВИЛБАР (бүх төрлийн ухаалаг гар утас, таблет төхөөрөмжүүд)

- iOS ХУВИЛБАР (iPad, iPhone, iPod)

Зохиогч: Г.Отгончимэг /эмхтгэсэн/ 
Хэвлэгдсэн он: 2015
ISBN код: 978-99973-2-796-3
Хэл: Монгол
Хуудасны тоо: 0