Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Монгол улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд
Зохиогч: Гүнбилэг.Б 
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
ISBN код: .
Нүүрний тоо: 120
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Эрх зүй судлаачийн үндсэн зорилго нь Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлогч хэрэглүүр болох эрх зүй, түүний зохицуулалт болон эдгээрийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай бодит судалгаа шинжилгээний ажил хийхэд оршдог. Өнөөгийн Монголын эрх зүйн амьдралд гарч буй хүндрэл бэрхшээл нь үйл ажиллагаандаа баримжаа болгох арга зүй, эс бөгөөс анхаарал илүү хандуулах ёстой салбараа тодорхойлж чадахгүй байна гэсэн хоёр шалтгаантай зайлшгүй холбоотой. 1990 оноос хойшхи он жилүүдийг бид шилжилтийн үе гэж нэрлэж заншжээ. Шилжилтийн үе хэзээ дуусах вэ? гэдгийг нийгмийн шинжлэх ухааны үүднээс өнөөдөр хэлэх боломж хомс юм. 1998 онд батлагдсан “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг бид 2008 онд дүгнэж, гадаад хэллэгээр “мониторинг” хийхийг оролдсон. Үнэндээ яг яаж хийхээ, юуг баримжаалахаа мэдэхгүй, боломж байгаагүй учир ямар ч байсан “мониторинг” гэдэг зүйлийг хийж, нэлээн зузаан товхимол гаргасан байдаг. Анх 1998 онд хөтөлбөрөө батлахдаа түүний хэрэгжилтийг яаж дүгнэх, хэрхэн үнэлгээ хийх вэ? гэдгээ тодорхойлоогүй нь ийм хүндрэлийг бий болгосон юм. Эрх зүйн шинэтгэлийн тусагдахууны талаар таван үндсэн чиглэл баримтлах ёстой тухай эрдэмтэн багш Б. Чимид: Хууль тогтоомжийг шинэтгэх. Хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах, хууль хэрэглэх тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх. Хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх. Хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх. Нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэсэн байдаг. Энэ удаагийн товхимолд эрх зүйн хөгжил ба шилжилтийн үеийг тодорхойлох хүчин зүйл, хууль тогтоомжийн шинэтгэл хийхэд эрх зүйн рецепцийн үүрэг, олон улсын гэрээг үндэсний шүүхэд хэрэглэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэхэд анхаарах асуудлуудыг авч үзлээ. “Монголоороо” байхыг минь байнга сануулан үлгэрлэдэг эрдэмтэн багш Б.Чимид болон энэхүү товхимлыг ивээн тэтгэсэн хамтран зүтгэгчид болох “Зөв зохицол партнерс” хууль зүйн компанийн найз нартаа, мөн уг товхимлыг гаргахад мэдээлэл цуглуулж тусалсан шавь Ч. Батцэцэг, П. Баярцэцэг, Б. Мөнгөн-Аргамж нартаа талархсанаа илэрхийлье. Монгол төрийн цааз эрхэмж мэргэн, алтан буулга нь цэцэн байх болтугай!