Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Шинэ үнэр
Зохиогч: Утга зохиолын “Шинэ үнэр” бүлэг 
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
ISBN код:
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Монголын утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэмийн залуусын яруу найргийн цомирлог та бүхний өмнө хуудсаа дэлгэж байна. Нэн шинэ үед хамаарах Т.Есөн-Эрдэнэ, Ч.Өсөхболд, С.Начин, Р.Улам-Оргих, Ө.Үлэмжтөгс Д.Сосорбарам, Д.Эрдэнэзулай, Э.Бүжинлхам хэмээх найман залуу уран бүтээлчийг эгнээндээ нэгтгэсэн уг бүлгэм Монгол улсын их сургуулийн Утга зохиолын нэгдлээс төрөн гарч буй гурав дахь бүлгэм юм. "Шинэ үнэр"-ийн эл цоморлиг 200 гаруй яруу найргийн бүтээлээс бүтжээ. Харин уран бүтээлч залуусын тухайд тус бүлгэмийн ахлагч Т.Есөн-Эрдэнэ "Дотогшоо...", Р.Улам-Оргих "Миний хашгирсан хавар", "Эр хүүрнэл...", Д.Сосорбарам "Жүржийн амтат хавар", С.Начин "Зүрх зүсэгдэх чимээ", Ч.Өсөхболд "Цэцэглэгч хаврын нүд" шүлгийн номууд хэвлүүлсэн бол Ө.Үлэмжтөгс "Абсурд зүүдний хот" хүүрнэл зохиол, “Иргэншлээс оргох тасалбар “ түүвэр зохиолын номоо хэвлүүлсэн билээ.