Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Дүүлэн нис охин минь
Зохиогч: "Гүнж" төв 
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
ISBN код:
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Жишээ:

Өглөөний эмчилгээгээ хийлгэчихээд, эмчийн зөвлөснөөр амрахаар хэвтлээ. Орны хажуугийн шүүгээн дээр Номингийн авчирч өгсөн хоёр ном, бас тэмдэглэлийн дэвтэр харагдана. Найзыгаа уйдах вий гэж санаа зовсондоо тэр үү амттан бас ном, дэвтэр бэлэглээд явсан Номин бол Сувдаагийн хар багын найз. Жинхэнэ нөхөрлөл гэж үүнийг л хэлнэ гэж бусдад гайхуулах гэсэн шиг тэр хоёр үргэлж хамт байдаг. Том дэвтрийн хажууд хар үзэг хавчуулаастай. Дэвтрийг сөхөн үзвэл "Миний хөөрхөн найз эмнэлэгт уйдаж болохгүй шүү! Ангийнхан чинь чамайг хурдан эдгээд гараасай гэж хүсэж байгаа. Найз нь чиний хичээлийг нөхөж хуулж байх болно, санаа зоволтгүй. Номин чинь" гэсэн байлаа.

Дэлбээгээ нээж буй цэцэгс адил бусдын харцыг булааж, хайрыг татсан хоёр хөөрхөн охин анх сургуульд орсон тэр жил саяхан мэт. Гар гараасаа хөтлөлцөн гүйж, есөн жил тохой нийлүүлэн суусан

Сувдаа Номин хоёр заримдаа нэг айлын хоёр охин шиг харагдана. Нэг нь нөгөөгийнхөө дутууг нөхөж, дундуурыг дүүргэнэ. Хичээл номоос эхлээд хөвгүүд, загвар, амттан, сонирхол, хөгжим гээд тэр хоёрыг нэгтгэх зүйл олон.

Номин бид хоёрын бичгийн хэв хүртэл адил шүү. "Т" үсгийг ингэж дармалдаж бичихийг би түүнээс сурч билээ гэж бодож хэвттэл цонхны дор "Сувдаа, Сувдаа, Сувдаа" гэх охидын цангинасан хоолой сонсогдох нь тэр.

Сувдаа найзуудынхаа дууг сонсоод баярласан хэдий ч өчигдөрхөн ирсэн насгай эмэгтэйг сэрээчихвий гэсэндээ өлмий дээрээ гишгэсээр яаран цонхыг нээлээ.