Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Эр хүн байж
Зохиогч: Амарсайхан.Ж 
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
ISBN код:
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

 Модон мичин жилийн зуднаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Цам шавартын дэнжид эхээс мэндэлсэн. Бага насандаа хөдөөгийн үе тэнгийнхний туулсан жаргал зовлонг адилхан эдэлсэн. Анхны шүлгээ аймгийн сонинд өгч, чамд авьяас алга ахиад битгий шүлэг бичиж бай гэсэн хатуухан үгтэй хариу авч сэтгэлээр унан шүлэг бичихээ больж, үеийн нөхөдтэй дарвин нударга зөрүүлж, нүдэндээ хөх тамга даруулах гээд зүггүй бага насны цагаахан салхи намайг тойрсонгүй. Хожим нь УБДС-ийг төгсөж Орос хэлний багш болоод өөр шигээ орос хэлнээс зугтаагчдыг дарамталж үг цээжлүүлэн зовоож, өөрөө орос зөвлөлтийн алдарт яруу найрагч М.В. Исаковский, Евгений Евтушенко, Демьян Бедный ,А. М.Горький, Константин Паустовский нарын шүлэг найраглалаас орчуулж “Гэнэн хонгор сэтгэл” нэртэй шүлэг өгүүллэгийн ном хэвлүүлж байлаа. Сүүлдээ нутаг усныхаа өвгөд хөгшдийн адал явдалтай,инээд цалигуулсан цагаахан дурсамжаас хөллөсөн “Босоо хул”, “Уул усны шивнээ”, “Хужирт минь”, “Цэнхэр хангайн уянга”,”Дэлтэй цэнхэр”, “Цэцэг хэнзэлсэн намар”, “Уяан дээр морьд үүрсэхүй”, “Наран тэнгэрийн диваажин” зэрэг шүлэг, өгүүллэгийн түүврүүдээс гадна “Орхоны хөх салхи”, “Зуун дамжсан их нүүдэл”, “Төр шилгээхэд бурхад уйлдаг” хэмээх гурван эссэ роман бичсэн билээ. Энэ удаа доорхи өгүүллэгүүдийг уншигчиддаа барьж байна.

Цахим номонд орох шинээр бичсэн өгүүллэгүүд