Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Намсрай бурханы намтар оршвой
Зохиогч: Гончиг.Ш 
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
ISBN код:
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Шаравын Гончигийн шүлгэлсэн “Намсрай бурханы намтар оршвой” бүтээлийг анхлан унших хувь тохиолоо. Бурхад, Дар эхүүдийн намтар нь үлгэр домог байдлаар ард олны дунд өргөн тархаж итгэл үнэмшил болтлоо ой тойнд шингэсэн байх нь олонтаа. Намсрай бурханых ч мөн л тийм. Гончиг гуайн бүтээсэн энэхүү бүтээлийн онцлог нь тэрхүү бүдгэрэн мартагдаж буй домгийг өртөөчлөн, далд утгыг нээхийн нэгэн үзүүрт сэтгэлээр монгол ахуй, хөрсөнд буулган зохиомжилж, туулсийн хэлбэрт оруулж, цэцэн цэлмэг шүлэглэсэнд байх шиг. Жилээс жилд монгол ахуйгаасаа холдон төшөөрч, баялаг сайхан Монгол хэлээ мартан алдаж, хүмүүсийн өдөр тутмын харилцаандаа хэрэглэж буй үгсийн сан хумигдан явцуурсаар буй өнөө үед ийм хэлбэрийн зохиол бас ч хэрэгтэй хийгээд сургамжтай мэт. Харь хэлээр уншчихдаг болохоор бид л анзаардаггүй болохоос биш шашны зарим засал ном, уншлага хэмээгч нь гол төлөв иймэрхүү үлгэр домгийн шинжтэй зохиол байдгийг бодолцвол Ш.Гончиг гуай бурхны сургаалийг яруу үгээр чимж, номон суварга босгож буй буянтан ажээ.