Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Он цагийн нугачаанд
Зохиогч: Гончиг.Ш 
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
ISBN код: 978-99962-948-6-0
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Төв Халхынхан тэр дундаа Хужирт, Хархорин, Шанх, Хотонт, Хашаат гэсэн дүүрэг нутагт хоч нэргүй хүн дээхнэ үед байхгүй байлаа. Шооч хочич хүмүүс хэн нэгний гадаад байдал, овор төрх, үйл хөдөлгөөн, намба, зан ааш, дуу хоолой, дутагдал зэргийг ажиглаад хочилчихдог нь яг л оносон байдаг. Энэ нь "Гадаад байдал нь дотоод мөн чанараа илэрхийлдэг гүн ухааны ухагдахуун дээр үндэслэсэн хэрэг. Үүн лугаа адил шог зураачид хүний нүд, ам хоёрыг л зөв гаргаж чадсан бол бусдыг нь яаж ч хэтрүүлэн зурлаа ч хэнийг зурсан нь танигддаг шог зургийн мөн чанар юм. Нутагт очиход хориод насны залуучуудыг хэний хүүхэд болохыг огт танихгүй, тэдний эцэг эхийг бас танихгүй, харин тэдний удам угсааг өвөг эцгийнх нь хочоор төвөггүй таних юм. Нутгийн залуучууд ч бие биеэ хэнийхний удам угсаа болохоо мэдэхгүй байх юм. Зарим залуучууд өвөөгийн хочоор биднийг хүмүүс таних юм. Хоч овог болох зүгээр юм хэмээн бахархах хүнтэй ч таарч байв. Тэндээс хичнээн хүн салбарласан нь ирээдүйд хэрэгтэй гэж тэр хүн зөв тооцоолсон байна. Орост гудамжны "шүдгүй", "мухар хуруут", "бүдүүнээ", "хамар" "Чийгийн улаан" гэх үй түмэн гудамжны хоч нэр нь тэр үеэсээ хойш Бесзубцов, Беспальцев, Толтяк, Носов, Червяков хэмээгдэн овог болсон нь манай нутгийн Хүрэлийнхэн, Самандынхан гэдэгтэй адил агуулгатай юм. Ш.Гончигийн бичсэн "Он цагийн нугачаанд" хэмээх ном уран зохиолд анх хөл тавьж байгаа ч баримтажсан хүүрнэл зохиолын хэлбэртэй нь уншууртай агаад баримтзалуусын танин мэдэхүйд, хөгшдийн мэдэх бодит үнэнг лавшруулан газар орон, танил хүмүүний нь тухай дурсамжийг сэргээх, түүхийн мөрөөр мөшгих, хожмын судалгаанд ч үнэт нэмэр болно хэмээн санана.