Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Цагаан гүрэм
Зохиогч: Гончиг.Ш 
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
ISBN код:
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Дэлхийд монгол хэлийг гүйцэх үгийн арвин сантай хэл нэн ховор боловуу? Тиймдээ ч тэр баялаг хэлээрээ яруу сайхан харилцдаг, хүн болгон нь яруу найраг бичдэг, авъяастай агуу ард түмэн миний Монгол минь бөлгөө хэмээн омогшиж явдаг нэгэн би. Манай ард түмэн цөөхөн хүн амтай мөртлөө асар их аман зохиол, үлгэр, домог, түүх намтартай.Тэр бүхэнд нь зан үйл, гүн ухаан, ёс жаяг, сэтгэн бодох чадвар нь нэвт шингэсэн оюун билгийн охь юм. Хүн ам ихтэй улс гүрнүүдэд тийм нь аль хэдийнээ үгүй болж, оронд нь "онигоо" хэмээх марзан зүйл газар авчээ.

Үлгэр домгийг зарим нь үеэ өнгөрөөсөн хэмээн хэлэх нь бий. Байгаль ертөнцөд бүх юм тодорхой цаг хугацаагаар давтагдаж байдаг хуультай. Тиймээс ч Францын Мишель Де Нострадамус 1555 онд "Столетия -Тэнгэрийн цаг "-аа бичсэн хэрэг. Хүн болон нийгмийн амьдрал ч ялгаагүй. давтагдаж байдаг. Гагцхүү хөгжлийн түвшин л өөр. Гэхдээ хүн хөдөлж, толгойгоо ажлуулж байж өөртөө аз жаргал авчирна.

Одоогийн хүүхэд залуус маань нутаг орноо мэдэхээ байж, хэл яриа нь эрлийзжиж, ярих нь донгиотож, үгийн баялаггүй, танин мэдэхүй нь гавихгүй шинжтэй болжээ. Эх хэлээ мэдэхгүй хүн хичнээн ч оролдоод гадаад хэлийг үл сурна.

Тэгвэл Ш.Гончигийн бичсэн "Цагаан гүрэм" номноос олзуурхууштай нь үе үесхэн монгол үнэр үнэртэхэд чамархай шархирах нь алдуул малаа олсноос илүүтэй баярласных биз ээ! Учир юу хэмээвээс энэхүү номонд бидэнд мартагдсан олон сайхан үг хэллэг бий. Ямарч агуу хүн өөрийгөө бус эх хэлээ агуу гэдэг юм.Хэл нь агуу бол гүрэн нь бас агуу байдаг хэмээн ухаарч болох биз ээ.

Үлгэр домог их сонсох нь ухаарал танин мэдэхүйг тэлэх,хэлний баялаг нэмэгдэх асар их ач холбогдолтой юм. Дуулж сонсож, уншиж баймааж мэдлэгтэй болох ба түүнийгээамьдрал болгож хөрвүүлэх жаахан зүтгэл гаргах хэрэгтэй юм. Ерөөс хүн гэгч бие биенээсээ ялгагдаад байх эрхтэн ч гэж байхгүй, гагцхүү маш өчүүхэн жижиг бодгаль чанараар алдаршчихдаг. Жагар түвдийн бурхан номын орноор явсан монгол бадарчингууд үзсэн харснаа ярьж байхаар Пушкин, Горький нар шиг зохиол болгоод бичиж олонд хүргэсэн бол тэднээс дутахгүй л алдарших байсан биз.