Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Аргагүй амрагийн цэнхэр аялгуу
Зохиогч: Амарсайхан.Ж 
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
ISBN код: 99962-74-15-2
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Хангайхан говийн талаар огт юм бичдэггүй юм уу даа мартчихдаг юм уудаа гэж санадагдаг байсан тань эрхэм найзын шүлгэнд говь нутгийн тухай олон сайхан шүлэг байгааг уншиж сэтгэл уужирсныг өгүүлэх юун. Амарсайханы бичсэн тос даасан үгтэй  олон  сайхан өгүүллэгүүдийг  урд нь уншиж, манай утга зохиолын дугуйлангийнхнаас  ямарч гэсэн  өөрийн   дуу хоолойг  хүргэх өвөрмөгц  аргатай нэгэн уран бүтээлч төрөх нь дээ гэж бид өөр хоорондоо ярилцдаг байлаа. Оюутан ахуй цагийн найз  маань уран бүтээлийнхээ анхны номыг ариутган шүүж өгнө үү хэмээн барихад би шүлэг өгүүлэг нь өөрийн  өнгөө олчихсон, говь нутгийн минь тухай сэтгэлд хоногшим аятайхан шүлэг нилээд  байсанд их баярлаж билээ. Түүний Говь минь гэдэг шүлгэнд:

Хувраг дээлтэй ухаа толгод нь галын илчээр төөнөж Хулангийн сүрэг нар хондлойдоо наадууланхан цахилна Хужир амтагдсан сэвшээ салхинд энгэр задгайлж Хурмастын  хязгаар  руу хүлгийн  хурдаар давхихсан хэмээн тэнэгэр говь нутгий минь нүдэнд харагдтал дүрсэлсэн байлаа. Мөн хангай нутгийн тухай:

Бүрттэй мөнгөн саран дор анир эвдэн өвс хагдарч Бүжингийн гүйдэлтэй харгуйд цэцгийн шүүдэр царцана Буцах цагийн аясаар манан туучин гөрөөс хөөцөлдөөд Буйр сэлгэх нүүдэлчдийн хөсөг үүлтэй хөвөрнө хэмээн хангай  нутагт  намар болж  байгалийн  хувьсал  өөрчлөлт, тэдний  өөрийн гэсэн дуу авиаг нарийн дүрсэлжээ.

Түүний энэхүү бяцхан түүвэрт зөөлөн сэвсээ салхи шанхаар  наадсан залуу насныхаа  шөнийг  оддын  доорхи жаргал хэмээн дуулж, амьдралд  эх нутгийнхаа  уул, усны

Хадам аавыгаа танихгүй аймаар хүн байна  гэсэн мөртөө өө

тийм байхаа даанч  чамтай адилхан байсийм гэж нөхрийгээ царай муутай гэдгийг дайруулан  дамшиглаж байгааг уншич та анзаарах байх. Ямарч гэсэн Хужирт нутгаас төрж гарсан эрхэм найздаа  найргийн тэнгэр  нь  үргэлж хуртай байхын ерөөлийг дэвшүүлье. Номын цагаан буян тань дэлгэрэх болтугай!

Монголын зохиолчдын эвлэлийн  шагналт

Эрэнжидийн Хархүү