Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Урьхан хонгор салхи
Зохиогч: Амарсайхан.Ж 
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
ISBN код: 978-99962-74-14-5
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Миний дүү үүнийг сайн анхаарч байгаарай

Мөнгөтэй болох нууцаас Мэлхийн тухай товчхон Усаар аз хийморь дуудах

Бурхан шүтээндээ тахил өргөх ёс

Зул өргөх ёс

Эрдэнийн эрхт шунхлай хайрханы тахилгын сан оршивой Нас гүйцсэн зарим ан амьтны эр, эм ба төлийн нэр Онцгойлон үзэх муу өдрүүд

Элдэв үйлийн арга домоос

Найман аюулаас хамгаалах арга

Дээрэм хулгай тэргүүтнээс зайлуулах арга

Аливаа үйл хэргийг бүтээх тарни

Хараалыг хариулах арга

Үүдэн тэнгэрээ өөрсдөө тахицгааж бай!

Суварганд зул өргөхийн учир

Төр шилгээхэд бурхад уйлдаг нэртэй түүхэн эссэ романыг төрөхөд нь баринтаглаж, өөрийн сэтгэгдлийг бичсэн билээ. Эл түүхэн роман час хийсэн ном болсноос дорхноо борлогдож, цахим ертөнцөд дуу хоолойг нь сонсъё хэмээн гадаад, дотоодын олон уншигч захиалга өгснөөс мөнхийн үсэг хэвлэлийн газраас зохиолчийн зөвшөөрлөөр ном болгосон билээ. Энэ удаа зохиолч маань монголын родиогийн уран зохиолын хэлтсийн захиалгаар хөдөөгийн малчдын амьдралыг дүрсэлсэн хэдэн өгүүллэг бичиж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу бичсэн өгүүллэгүүдээ нэгтгэн надад найзын хувьд даатган номын баринтагт оруулахыг даатгасан билээ.

Амарсайханы өгүүллэгүүдэд хөдөөгийн залуучуудын хайр сэтгэл амьдралын баяр цэнгэл, гуниг харуусал, уул усны шивнээ, хурдан хүлгийн төвөргөөн, гүүргийн дуу, үдшийн цагаан гэгээнд саахын хурга хонины нийлэх уянгалаг айзам цөм багтжээ. Зохиолчийн өгүүллэгт амьдралд байдаг жирийн л юм шиг үйл явдал нь хүнд томоохон сургамж дагуулсан цагаахан инээд болдог тал нилээд ажиглагдана. Түүний бичсэн “Өшөө хорсол” өгүүллэгт Гомбо гэгч хөдөөгийн нэг байдаг л эр эцгийгээ оршуулснаас хойш амьдрал нь доройтож, газар шинжээчид шарил тавьсан газраа үзүүлсэн нь “Та гахайн сэрвээн дээр аавыгаа тавьжээ. Гахайг босоод ухасхийхэд сэрвээн дээр нь юу ч тогтохгүй. Чиний амьдрал үүнээс л болж доройтсон байна гэснээр шинжээг нээж газар зааж өгсөн ламтайгаа тооцоо бодохоор согтуу толгой морин гүйхээр тэдний хотонд гуйвж дайвсаар очиход лам нь хэдийнээ амьсгал хураасан байсанд тэрээр их ичиж, өшөө авахдаа мантай хавчилзан сууж байснаар дүрсэлжээ. Амьдралд ухаарал хайрласан сайхан өгүүллэг болсон байна. Энэ мэт олон өгүүллэгүүд таны сэтгэлийг гэжигдэх буйзаа. Зохиолд нутаг орны уул, ус, дөрвөн улирлын өнгө төрхийг цөөхөн үгээр нүдэнд харагдтал дүрсэлснээс гадна хүмүүсийн сэтгэл хөдлөл, хайр дурлал, уур хилэн гутрал баясал уншигчийг хөтөлж явснаа замаасаа огт өөр тийш нь эргүүлж гайхшралд оруулах нь олонтой. Түүний Гэрээслэл гэдэг өгүүллэгт говьд ажиллаж байсан эхнэрийн нь хамаатан нас барж их хэмжээний өв үлдээсэн тухай сонсоод эхнэртээ мэдэгдэлгүй ганцаараа тэр их мөнгийг гартаа оруулж авахаар хэсэгхэн зуур шуналын ертөнцөөр аялж явтал гэрээслэл хүчингүй болсон тухай дуулж уйлга алдан байгаа зэргээр уншигчийгаа мухардалд оруулж буй тохиолдол олон өгүүллэгт нь ажиглагдана. Зохиолч монголын богино өгүүллэгийн ертөнцөд өөрийн гэсэн дуу хоолойгоор түрлэг нэмж Өвөрхангайн Амарсайхан гэсэн өнгө төрх, тамга тэмдэгтэй ажнайгаа сойж байгаа нь баярлууштай. Зохиолд дүрийн логик уялдааг улам гүнзгийрүүлэх, үйл явдлын зохиомжийн харилцан хамаарал авцалдааг дахин харах, дүрсэлийг улам нарийн болгох талаар энэ удаа хошуу нэмж суварганд зул өргөе. Номын цагаан буян арвижих болтугай.

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн,

Д.Нацагдоржийн шагналт зохиолч

Санжийн Пүрэв.