Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Эрдэнэ нуусан арал
Зохиогч: Роберт Стивенсон 
Эрхлэн гаргасан: "Хөх дэвтэр" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Шотландын зохиолч Роберт Стивенсоны бичсэн хэн ч мэдэхгүй эзгүй арал дээр дараастай байгаа эрдэнэсийг олж авахаар адал явдалт аянд гарч байгаа тухай энэхүү зохиол хүүхдийн сонгодог зохиолыг зохих ёсоор тэргүүлдэг. Хамгийн анх 1881, 1882 онуудад “Залуу хүмүүс” сэтгүүлд цувралаар хэвлэгдсэн гэдэг.

Зохиолын үйл явдал Англи улсад, “Адмирал Бенбоу” гэдэг жижигхэн буурчийн газар өрнөдөг. Зохиолын гол баатар, буурчийн газрын эзний хүү, Жим Хокинсын өгүүлэмж маягаар бичигджээ.

Нэгэн удаа далайчин байсан Билл Бонс тэднийд ирж сууна. Түүн дээр хачирхалтай зочид ирцгээдэг боллоо. Тэд Биллээс юу ч юм авах гэж улайрцгаана. Нэгэн удаагийн тийм зочлолт Биллиг үхэлд хүргэжээ. Жим ээжтэйгээ хоёул тэдэнд өртэй үхсэн Биллийн авдрыг онгойлгож үзнэ. Авдраас алтан зоос, мөн газрын зураг олно. Энэ бол далайн дээрэмчдийн эзгүй арал дээр үлдээсэн эрдэнэсийг олох түлхүүр байжээ. Эрдэнэсийг олохоор далайд хөлөг онгоц гарах ба тэд замдаа урван тэрслэлт, тулалдаан, хуйвалдаан зэрэг өч төчнөөн адал явдлыг туулан байж эцэс дор зорьсондоо хүрдэг билээ.

Ижил төстэй номнууд (136)
1