Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тооноор тольдогч сүүлт од
Зохиогч: Саньцар.И 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Адал явдлын түүхэн роман.

13 дугаар зууны Их Монгол улсыг байгуулж дэлхийг байлдан дагуулсан түүхээс улбаалан бичжээ. Өгөөдэй хааны удам Гүюг ханы хүүг хаан ширээнд суулгахгүйн тулд Тулуй хааны хатан Сорхугтани Бат хаантай эвсэн Ойгулкаймиш хатны эсрэг хуйвалдаан зохиож түүнд оролцсон Жиглэг хөвгүүний адармаатай хувь заяа болон түүний ах Сабраг Армень Ирак, Перс, Сири, Палестинийг нэгтгэх дайнд явж байгаа тухай өгүүлнэ.Мөн Жиглэгийн хамт түүний нөхдүүдийн Орос,Польш,Галиц,Германд Ромын нөлөөллийг тогтоохын төлөө хийж байгаа тэмцлийг харуулна. Тэдэнтэй бага насаа өнгөрөөсөн нутгийн залуусын оролцсон Сүн улс, өмнөд азийн ширэнгийн улс, Японы арлыг эзлэх дайн хэрхэн өрнөсөн талаар өгүүлнэ. Энэ үед Монголын эзэнт гүрний хаан ширээний төлөө Аригбөх, Хувилай хааны хооронд дайсагнал үүсч ард түмний хувь заяа хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай өгүүлнэ. Романы төгсгөлд төөрөлдөн явсан хувь заяаны эрхэнд өөрийн дүү Жиглэгийг ах Сабраг хөнөөх үедээ таньж байгаагаар төгсдөг. Жиглэг өөрийн хайртай байсан бүсгүйг ах нь аваад явсанд гомдсон уу, эсвэл өөрийн бүтэлгүй хувь заяанд гомдсон уу, эсвэл ялагдсандаа шарлахсан уу өөрийгөө илчлэхгүй байсаар зүрхээрээ туг тахиулан одсон болой. Тэр үеийн монголын нийслэлийн байдал, зан заншил, ертөнцийн тухай ойлголтыг харуулахаас гадна дэлхийн улсуудын түүх харилцаа холбоо хэрхэн бүрэлдэн тогтож байгааг энэ романаас олж мэдэх болно.

Энэ роман 1991 онд нэг удаа 15000 хувь хэвлэгдсэн болно.

Ижил төстэй номнууд (272)
1