Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Цөлмөгч
Зохиогч: Саньцар.И 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Гэмт хэргийн роман.

Энэхүү түүхийн сэдэвтэй дедектив роман нь уран зураг хулгайлдаг хүний хууль бус наймаанаас үүдсэн сэдвээр бичигдсэн юм. Монгол улсад ардчилсан хувьсгал гарахын өмнөх социалист нийгмийн дүр төрхийг тусган харуулсан бөгөөд байдал шүүхийн ардын төлөөлөгч дунд шатны сэхээтэн залуу амралтаа аваад гэртээ сууж байхад нь түүний багын найз ирж учир олдохгүй сэжигтэй тохиолдолтой таарсныгаа ярьсанаар өрнөдөг байна.  Тэр үед нас  барсан хүний зургийг гараар зурж оршуулганы ёслолд хэрэглэдэг байжээ.  Гэтэл найз нь нас бараагүй хүний оршуулгад хэрэглэх зургийг урьдчилан зурсныгаа санамсаргүй мэджээ. Гэвч тэр хүн нь дараа нь яах аргагүй нас барсан байна. Үүнийг шүүхийн төлөөлөгч залуу хувиараа мөрдөн шалгана. Гэтэл энэ асуудал 37 онд явуулсан их хэлмэгдүүлэлтийг гардаж байсан коминтерний төлөөлөгч орос халимаг сургагч нартай холбоотой болно. Тэд сүм хийдийг нурааж, лам нарыг устгаж байхдаа эртний зураг сүмээс олно. Түүнийгээ тэр үедээ онц тоолгүй малчин залуу сонирхоод байхаар нь өгөөд явуулчихжээ. Халимаг сургагч ЗХУ руу дуудагдаж нутагтаа ирээд дэлхийн хоёрдугаар дайнд оролцож  фронтод комиссараар явна. Гэвч бүслэлтэнд орж германуудад олзлогдоно. Оросын тал байлдааны командыг бага ястны хэл дээр өгдөг болсноор абвер командын учир утгыг орчуулахын тулд тусгай анги байгуулхад тэнд элсэн орно. Дайн дуусах үед удирдлага замбараагүй байдлыг ашиглан Испаниар дамжин Парисд очиж нутгийн халимагуудын дунд нуугдаж амьдарна. Тэнд байхдаа музейгээс зураг хулгайлж сольдог Гамбиногийн мафитай танилцаж тэр ажиллагаанд оролцож байхдаа Монголд хуучин нэг сайхан зураг үзэж байснаа санаж хуучин До яамныхаа улсуудтай холбоо тогтоож уул гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг шүүхийн төлөөлөгч залуу ойлгоно. Энэ зураг бол Хувилай хааны сүүлчийн удам Тогоон төмөр хааны үед монголчууд хятадаас  хөөгдөн гарч Хархоринд ирсэн монгол зураачийн зурсан зураг байдаг. Хятадууд Монгол руу цөмрөн орж Хархорин хотыг нураах үед эрдэнэ агуурс ачсан цуваанд ачигдаж зугадан явсаар Хэнтий уулын сүмд нуусан байсан нь улаан хувьсгалчдын гараар орж төөрөн явсн учиртай байдаг. Гэмт этгээдүүд мөрдөгч залууг урьханд оруулахаар янз бүрийн ажиллагаа явуулна.  Гэвч тэр бууж өгсөнгүй учрыг олно.

Ижил төстэй номнууд (272)
1