Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн танин мэдэхүй
Номын нэр: Ойн цэцэрлэг
Зохиогч: Батаа.Г 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Ой бол амьтдын гайхамшигт ертөнц юм. Ойг амьтадгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэнд үргэлж амьдрал буцлан оргилж байдаг. Түүнийг зохиолчид янз бүрээр дүгнэж цэгнэн, зохиол бүтээлдээ тусгадаг. Хүүхдийн зохиолч Г.Батаа олон жил зохиол бүтээл бичсэн баялаг арвин туршлага дээрээ үндэслэн “Ойн цэцэрлэг” номоо бүтээжээ. Энэ номоос манай уншигч багачууд амьтдын үр зулзага, эцэг, эх амьтдын нэр нэршлийг ялгаж тогтоон үгийн сангаа баяжуулахаас гадна тэдний дунд өрнөх олон хөгжилтэй явдлын талаар унших боломжтой.

Монгол хэл үнэхээр арвин баялаг тансаг агуу хэл болохоор аливаа амьтдыг эр эм буюу хүйс, нас зүс зэргээс нь хамааруулан харилцан адилгүй нэрлэдэг. Гэтэл энэ нарийн нэр нэршил ялгамжааг бид бүхэн тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Зохиогч зөвхөн хүүхдүүд бус томчууд бидний заавал мэдэж байх ёстой хэрнээ мэддэггүй тэрхүү ухагдахуун мэдлэгийг маш энгийн хөгжилтэй хүртээмжтэй түгээх үүднээс “Ойн цэцэрлэг” номоо бичсэн нь тодорхой байна. Чухам үүнд л энэхүү номын танин мэдэхүйн агуу шинж, үнэ цэн буй.

Мөн амьтдын ертөнцөөр хүссэнээрээ аялж бүжин, гавар, ногуул, эвий, торой дудрантай… хамт тагтаа эрхлэгчтэй, дэвхрэг хүмүүжүүлэгчтэй, туулай тогоочтой “Ойн цэцэрлэг”-т “бүртгүүлж” олон амьтны үр төл, зулзагатай нөхөрлөн тэднийг таниж мэдэх боломжийг жинхэнэ утгаар нь олгоно.

Муу юм модон улаатай гэдэг. Эцэг эх нь муу нэртэй луу данстай бол үр хүүхдэд нь ч бас сайнаар нөлөөлдөггүй ажээ. Чоно хайртай хүү бэлтрэгээ дагуулан “Ойн цэцэрлэг”-т бүртгүүлэхээр иртэл дэвхрэг авхай элдвээр аашлан бүртгэхгүй хэмээн хөөнө. Бусад бүх амьтны үр зулзагыг бүртгэчихээд шүү. Түүнийхээр бол эцэг эхийн муу үйлдэл үр хүүхдэд нь ч бас хамаатай гэнэ.

Хөөрхий чоно хөөрхөн бэлтрэгэээ “Ойн цэцэрлэг”-т оруулж чадах болов уу?

Ижил төстэй номнууд (33)
1