Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Мянгуужингийн адал явдал
Зохиогч: Распэ.Э 
Эрхлэн гаргасан: "Хөх дэвтэр" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Монголын хүүхэд багачууд Мянгуужингийн үлгэртэй эртнээс танилцсан билээ. Тиймээс ч санаанд багтамгүй худал түүх ярьдаг, хоосон сагсуурагч хүнийг Мянгуужинтай зүйрлэж ярих хэлц үг ч хүртэл бий болжээ. Уг нь энэхүү нэр германы Манхаузен (Munchausen) хэмээх үг бөгөөд манай ахмад орчуулагчид Мянгуужин хэмээн монголчилж, өөриймсүүлсэн байна.

Мянгуужин нь бодит хүн юм. Түүнийг Отто Фон Манхаузен гэдэг байжээ. Барон буюу өндөр язгуур угсаатай тэрбээр XVIII зууны дундуур Германд амьдарч, Орост цэргийн алба хааж, Түркүүдтэй байлдаж, адал явдал дүүрэн амьдрал туулсан бөгөөд нутагтаа эргэж ирснээс нь хойш түүний адал явдлын талаар хошин үлгэрүүд гарч эхэлжээ. Гэхдээ эдгээр үлгэрийг өөрөө бичдэг ч байсан байж магадгүй юм.

Тэр үед амьдарч байсан зохиолч Р. Э. Распэ (1736-1794) эдгээр үлгэрүүдийг засан найруулж утга зохиолын хэлбэрт оруулаад 1785 онд хэвлүүлсэн нь ихэд амжилт олж, алдаршсан байна. Улмаар тэр үед тархаж байсан бусад хошин үлгэрүүдээс ч санаа авч дэлгэрүүлэн баяжуулжээ. Иймээс номын зохиолчийг Р. Э. Распэг гэж албан ёсоор үздэг аж.

“Барон Мянгуужингийн бодол санаанаасаа ургуулсан түүх” ном нь XVIII зууны хоёрдугаар хагасын Германы утга зохиолыг хөгжүүлэхэд үлэмжхэн хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн хошин шог зохиолын шилдэг бүтээл болжээ.

Ижил төстэй номнууд (182)
1