Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ар халхын шилийн сайн эрчүүд-2
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

“Ар халхын шилийн сайн эрчүүд” номын 1-р дэвтэрт шилийн сайн эр гэж ямар хүн болохыг тод томруун тайлбарласан болохоор энд дахин тодотгох шаардлагагүй гэж үзлээ. Харин энэхүү 2-р дэвтэрийг туурвихад Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн олон арван хүн дээхэн үед нутаг орондоо цуутай явсан шилийн эрчүүдийнхээ тухай хүүрнэсэнд гүнээ талархсанаа илэрхийлье. Жишээ нь Дарьгангын сүүлчийн сайн эр “Богино” Жалхаагийн тухай “Далд фронтын дайчин” хэмээх том бичсэн Д.Бадрал, түүний эцэг Я.Даваасамбуу, Жалхаагийн зээ охин Г.Батжаргал, Өмнөговийн сайн эр “Ширмэн” Хоовонгийн ойрын төрөл Ж.Бүрэнтөгс, Засагт ханы шилийн эр “Даалий” Намжилын ойрын төрөл яруу найрагч Р.Лхамрагчаа, Булган нутгийн сайн эр Авирын тухай өгүүлсэн өндөр настан Бариадий, Өвөрхангайн домогт эр Хөххүүхэний Цэрэндоржийг нэхэн сурвалжилсан яруу найрагч Н.Даваадаш, Дарьгангын шилийн эр “Төлгөн” Жамбалдоржийн садангийн хүн болох өндөр настан С.Дамдинсүрэн, Хан Хэнтийн шилийн эрчүүдийн талаар хүүрнэсэн Лувсанжамцын Энхбаатар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат, домог зүй судлаач Ж.Амарсайхан, Хөвсгөл аймгийн харъяат, домог зүй судлаач Д.Сүрэнжав, Дундговь аймгийн харъяат, домог зүй судлаач Ц.Донжид нарын хорь гаруй хүн энэхүү номыг бүтээхэд сэтгэл харамгүй тус болсон юм. Дайчин цогтой өвөг дээдсийнхээ домог түүхийг мөшгөн судалдаг, омог бардам амьдралыг нь шүтэн биширдэг, эх оронч сэтгэлгээтэй, нийгмийн идэвхи сайтай ийм хүмүүс олноороо бий болоосой гэж ерөөе! Ингээд эрхэм уншигч та бүхэн Ар халхын шилийн сайн эрсийн гайхамшигт ертөнцөд тавтай морилно уу.

Ижил төстэй номнууд (67)
1