Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ар халхын шилийн сайн эрчүүд-3
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

“Ар халхын шилийн сайн эрчүүд” номын нэг, хоёрдугаар дэвтэрт шилийн сайн эр гэж ямар хүн болохыг тод томруун тайлбарласан болохоор энд дахин тодотгох шаардлагагүй гэж үзлээ. Харин энэхүү 3-р дэвтэрийг туурвихад Увс, Завхан, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн олон арван хүн дээхэн үед нутаг орондоо цуутай явсан шилийн эрчүүдийнхээ тухай хүүрнэсэнд гүнээ талархсанаа илэрхийлье. Тухайлбал Увсын сайн эр Шагжийн Шаравын тухай өгүүлсэн улсын начин М.Мижиддорж, Дундговийн сайн эр “Сээтэн” Жалбаагийн тухай өгүүлсэн ахмад зохиолч Д.Лувсандэлэг, “Сайн хулгай” Цэрэндондог, Манлайн Хув нарын тухай өгүүлсэн ахмад зохиолч Сономын Чулуун, Засагт ханы Дампил панз, “Дөрөөт” Тэгшбүрэн нарын тухай өгүүлсэн Жанцангийн Болд, Баянхонгор аймгийн шилийн эрсийн тухай хүүрнэсэн Г.Дашчирэв, Ч.Ядам, Э.Дашцэрэн, Дарьгангын шилийн эр “Төлгөн” Жамбалдоржийн тухай өгүүлсэн Г.Аюуш, Дорноговийн домогт эрс “Тэлмэн” Зундуй, “Хилэн хормойт” Ашуу нарын тухай хүүрнэсэн яруу найрагч Г.Цагаандэрэм, ахмад зохиолч А.Шартолгой, Увсын домогт эр Харигийн Цийрэнгийн тухай өгүүлсэн Маасайн Аюурзана, Хан Хэнтийн “Гайхал” Батчулууны тухай өгүүлсэн А.Азжаргал, Архангай, Увс аймгийн шилийн эрчүүдийн талаар хүүрнэсэн Сундуйн Чявгачамба, Дайчин вангийн “Хулгар” Нацагийн ач О.Дэлгэрэх, Баруун гурван аймагт домог болж явсан “Доль” Банзрагчийн охин Б.Дагьмидмаа нарын олон арван хүн энэхүү номыг бүтээхэд сэтгэл харамгүй тус болсон юм. Дайчин цогтой өвөг дээдсийнхээ домог түүхийг мөшгөн судалдаг, омог бардам амьдралыг нь шүтэн биширдэг, эх оронч сэтгэлгээтэй, нийгмийн идэвхи сайтай ийм хүмүүс олноороо бий болоосой гэж ерөөе! Ингээд эрхэм уншигч та бүхэн Ар халхын шилийн сайн эрсийн гайхамшигт ертөнцөд тавтай морилно уу.

Ижил төстэй номнууд (67)
1