Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Ёс суртахуун-оюун ухаант мандлын соёл иргэншил
Зохиогч: Цэдэв.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн хэтийн төлөвт зориулсан энэхүү ном монгол хэл дээр гарч байгаа нь бидний хувьд гүн тэмдэглэлт үйл явдал болж байна. Эртнээс шинжлэх ухааны найрсаг харилцаатай байдаг оронд анх удаа хэвлэгдэж байна. Уншигч таны танилцах гэж буй олонх үзэл санаа чухамдаа монголын газар нутагт, орос – монголын ард түмнүүдийн гүн гүнзгий соёлын болон сэтгэл зүйн төрөл байдал дээр үндэслэгдсэн эрдэм шинжилгээний экспедици, хамтарсан бага хурлууд болон энгийн хүнлэг харилцан ярианы дүнд буй болсон юм. Манай хоёр орны түүхийн нэгдлийг болон, тэдний ёс суртахуун – экологийн ирээдүйн нэгдлийг ч бид хурцаар мэдэрч байна. Бид монгол найз нар, хамтран зохиогчиддоо, тухайлбал, физик-математикийн ухааны докторууд Х. Цоохүү, О. Лхагва (Улаанбаатар), биологийн ухааны доктор У. Бекет, экологч Х. Мантай (Баян-Өлгий), профессор Д. Батчулуун, түүхийн ухааны дэд эрдэмтэн М. Ганболд, нийгмийн зүтгэлтэн А. Амарсанаа (Ховд) нарт гүн талархал илэрхийлж байна. Тэдэнгүйгээр энэ ном гарахгүй байлаа. Монгол улсын Ховд аймгийн засаг дарга, газарзүйн ухааны дэд эрдэмтэн Г. Нямдаваа, гадаад харилцааны зөвлөх, дэд эрдэмтэн Д. Нямаа нартай ярилцаж байхдаа дэлхийн шим мандлын тэнцвэрийг хадгалахад Монгол дахь экологийн нөхцөл байдал, онцгой газруудыг ойлгоход ихээхэн үнэ цэнэтэй байлаа. Бидний хуучин анд, хамтран зохиогч, СХУ-ны дэд эрдэмтэн, энэхүү номын орчуулагч Наваанзоч Х. Цэдэвт онцгой талархал илэрхийлье. Монголын өег тансаг нутагт учирсан бүхий л авьяаслаг, өгөөмөр сэтгэлт хүмүүсийг энд тоочих боломжгүй.

Бидний энэхүү бүтээл орос – монголын эрдэм шинжилгээ, соёл, улс төрийн хэлхээ холбоог цаашид бэхжүүлэх, байгаль болон уламжлалт соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалахад үндэслэгдсэн ирээдүйн соёл иргэншлийг шинэ технологийн ашиглалттай зэрэгцүүлэн хамтран цогцлон байгуулах үйл хэрэгт дөхөм болно гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ шинэ соёл иргэншлийг батлах анхны шинж тэмдэг нь материаллаг үнэт зүйлсээс ёс суртахууны үнэт зүйлсийг, өрсөлдөөнөөс хамтын ажиллагааг, салж бутрах болон дайсагналцлаас хүмүүний нэгдлийг эрхэмлэн үздэг сэтгэл зүрх нь нээлттэй хүмүүсийн хүрээ улам бүр тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Бид Монголын гайхамшигт ирээдүйд чин сэтгэлээсээ итгэдэг, агуу их зураач, эрдэмтэн, аялагч Н.К. Рерихийн “Хэрвээ та нар Монголын хаадын хуулиуд, энэ ард түмний баатарлагийн туульсыг дурсан санаж байгаа бол тэр бүхэнд цаг үеийн гэнэтийн өөрчлөлтийг тэвчээртэй даван туулдаг, эрэлхэг, тогтвортой зан ааш харагдах болно” хэмээн тодхон илэрхийлсэн, ах дүү монголын ард түмэнд оросууд уламжлал ёсоор халуун дулаан ханддаг билээ. Манай хоёр ард түмэн өнөө цагийн бүхий л санамсаргүй зүйлсийг даван туулж, дэвшил цэцэглэлтийн зам дээр хамтдаа гарна гэдэгт бид итгэж байна.

Ижил төстэй номнууд (75)
1