Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Эхийн тухай үлгэр
Зохиогч: Болор-Эрдэнэ.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2007
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй дэмий л хуруу хумсаа хэмлэн бодолд автдаг байв. Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн л бол бичихээс өөр аргагүй. Түүнийг ор тас мартаж орхиё гэж хэдэнтээ шийдсэн авч тэр тоолонд зөрүүд үзэгний маань үзүүр хурууны өндөг рүү часхийтэл шивэн ороод, өр цээжний гүнд нэвтрэн хамгийн эмзэг, хамгийн бяцхан нэгэн зайд эвхрэн хэвтчихээд хөдлөх тоолонд хатган зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч хаях боломжтой болно гэсэн үг. Харин чухам хэний тухай бичих вэ? Миний эргэн тойронд олон ээж байх авч тэд бүгд л үр хүүхдээ өөр өөрийн гэсэн аугаа их хайраар хайрлан, бараг ижил төстэй гэмээр амьдралаар амьдрах тул чухам юуг нь онцлон бичихээ шийдэхэд улам ч бэрх. Эхийн сайхан сэтгэлийн тухай үй олон домог үлгэр байдаг болохоор надад тэдний дунд гишгэх газар үгүй мэт санагдана. Ээжээс унаад, ээжийн дэргэд өсөөд, дараа нь өөрөө ээж болоод ч тэрхүү ээжүүдийн дунд зай олон гишгэж чадсангүй. Энэ сэдвээс болоод тархины минь атираа нугачаа бүхэн “Ээж, ээж, ээж” хэмээн үглэн тарчилгасаар сүүлдээ өвтгөн зовоодог болов.

Ижил төстэй номнууд (110)
1