Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Даяаршиж буй дэлхий: Харьцуулсан эрх зүй
Зохиогч: Минжүүрдорж.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

“Харьцуулсан эрх зүй судлал” хичээлийг 1999 оноос зааж эхэлсэн төдийгүй энэ чиглэлээр судалгааны хэд хэдэн өгүүлэл бичиж, ”Монголын төр, эрх зүй”, ”Шихихутуг” зэрэг сэтгүүлд нийтлүүлсэн.

Өнөөдөр дэлхий нийт даяарчлагдахын хирээр нийгмийн бүхий л үзэгдэл өөр хоорондоо нягт холбоотой болж, тэдгээр үзэгдлийн мөн чанар, агуулгыг нээн илрүүлэхэд харьцуулалт чухал хүчин зүйл болоод байна. Энэхүү аксиом эрх зүйн шинжлэх ухааны хүрээнд нэгэн адил үйлчлэх нэг зүй тогтол юм.

Эрх зүйн харьцуулалт хуульч хүний хувьд “дадал зуршил, мэргэжлийн нэг арга барил” болсон байх ёстой. Хуульчид өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөр өөр эрх зүйн тогтолцооны ойлголт, нэр томъёог харьцуулах зүй ёсны шаардлагатай байнга тулгарч байдаг.

Энэхүү судалгааны өгүүллийн эмхэтгэлийг хуульч мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд, мэргэжлийн хуульчдын цаашдын судалгаа, шинжилгээ, практик үйл ажиллагаанд тус нэмэр болгох үүднээс нийтийн хүртээл болгож байна.

Ижил төстэй номнууд (75)
1