Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Эрх зүйн онол
Зохиогч: Минжүүрдорж.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Эрх зүйн үүслийн тухай хүмүүсийн төсөөлөл аажимдаа өөрчлөгджээ: төр үүсэхээс өмнө “эрх зүй бол бурхны бүтээл” гэж үздэг байв, дараа нь эрх зүй зан заншилтай нэгдснээр “засаглалын зүгээс батлан гаргасан бүх нийтээрээ заавал биелүүлэх хууль” гэж ойлгогдох болжээ.

Хүй нэгдлийн нийгэмд хүмүүсийн зан үйлийн үндсэн хэм хэмжээ зан заншлын хэм хэмжээ болж байсан төдийгүй уг хэм хэмжээгээр дамжуулан тодорхой нөхцөл байдалд хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах илүү оновчтой хувилбарыг тогтоон бэхжүүлж байв.Зан заншлын хэм хэмжээ хүмүүсийн байгалиас заяасан жам ёсны хэрэгцээ шаардлагад тулгуурлан үүсэн бий болж, общин, овог, аймгийн гишүүдийн амьдралын бүхий л асуудал/аж ахуй эрхлэх, гэр бүл болох, шашны зан үйл, ёслол үйлдэх гэх зэрэг/-ыг зохицуулагч болж байжээ.

Зан заншил хүмүүсийн үйл ажиллагааны бүхий л хүрээг зохицуулахаас гадна сайн, муу, шударга, шударга бус гэх зэрэг ёс суртахууны асуудлын хэмжүүр болох ёс суртахууны хэм хэмжээтэй цугтаа үйлчилж байв.Зан заншил овгийн ахлагч нарын нэр хүнд, амьдралын зайлшгүй шаардлага, овгийн гишүүдийн санаа бодлын хүч зэрэгтэй уялдан гарч иржээ. Үүнээс гадна шашны хэм хэмжээ хүмүүсийн зан үйлийг зохицуулагч үр нөлөө бүхий арга хэрэгсэл болж байв. Уг хэм хэмжээгээр цус холилдох, ангийн эдэлбэрийг үндэслэлгүйгээр устгах гэх зэрэг тухайн общины хүрээнд гарч байгаа тодорхой шийтгэл хүлээлгэх тогтолцоог шаардах үйлдэл, үйл ажиллагааг хориглож байв.

Зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ, шашны хэм хэмжээ тодорхой үүрэг хүлээлгэсэн, зөвшөөрсөн, хязгаарласан шинжийг агуулдаггүй боловч хэсэг бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлж, хамгаалж байв.

Ижил төстэй номнууд (75)
1