Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Монгол Улсын санхүүгийн эрх зүй
Зохиогч: Минжүүрдорж.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж “...дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байх” эрх зүйн үндсийг тогтоон бэхжүүлсэн.Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд эдийн засгийг төрөөс зохицуулах шаардлага зүй ёсоор тавигддаг.Эдийн засгийг төрөөс зохицуулах хэлбэр нь эрх зүйн зохицуулалт төдийгүй уг эрх зүйн зохицуулалтын нэг гол цөм санхүүгийн эрх зүй юм.Санхүүгийн эрх зүй төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдсан санхүүгийн нөөцийг мөнгөн хөрөнгийн нэгдсэн сангаар дамжуулан хуримтлуулах, хуваарилах, ашиглах, тэдгээр үйл ажиллагаанд хяналт тавих явцад үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болж буй нийгмийн тодорхой харилцааг зохицуулж, хамгаалдаг салбар эрх зүй.Санхүүгийн эрх зүй тогтолцооны хувьд төсвийн эрх зүй, улсын өр, зээллэг, мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо, валютын эрх зүйн зохицуулалтын үндэс гэх зэргийг өөртөө багтаадаг бөгөөд энэхүү бүтээлд эдгээр элементийн онол, практикийн болон эрх зүйн зохицуулалтын үндсийг тодорхойлон агуулгын өргөн хүрээнд авч үзсэн юм.Манай улсын хувьд төсөв, зээлийн гэх зэрэг харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шинэ нэр томъёо, ойлголт хэрэглэгдэх болсон.Үүнтэй холбоотойгоор санхүүгийн эрх зүйн шинжлэх ухааны ойлголт, категори, санхүүгийн эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйл болох санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйл, арга, зарчим, хэм хэмжээ...гэх зэрэг санхүүгийн эрх зүйн ерөнхий ба тусгай ангийн үндсэн асуудлуудыг өөрийн орны өвөрмөц онцлог байдалтай уялдуулан судалж, зарим нэр томъёог нарийвчлан тайлбарласнаараа энэхүү сурах бичиг санхүүгийн эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээ ажил явуулж буй эрдэмтэн, судлаач, багш, оюутан, тухайн салбарын алба хаагчдад зориулагдсан болохыг тэмдэглэн хэлэх зүйтэй.

Хууль зүйн ухааны магистр Б. Минжүүрдорж.

Ижил төстэй номнууд (75)
1