Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Roman Law-Ромын хууль
Зохиогч: Минжүүрдорж.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Өнөөдөр дэлхий дээр үйлчилж байгаа эрх зүйн хоёр томоохон тогтолцооны нэг Ром-Германы эрх зүйн тогтолцоо юм. Энэхүү тогтолцоог “Ромын” гэж нэрлэсэн нь Ромын эрх зүйтэй, түүний дотор Ромын хувийн эрх зүйтэй шууд холбоотой. Ром-Германы эрх зүйн тогтолцоо бүрэлдэн тогтоход “Юстинианы Иргэний эрх зүйн эмхэтгэл” голлох үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өнөөдрийн бидний судалж байгаа Иргэний эрх зүйн үндэс бол “Ромын хувийн эрх зүй” гэж хэлж болох юм. Тийм учраас хуулийн сургуулийн оюутнууд “Ромын эрх зүй” хэмээх хичээлийг зайлшгүй судлах шаардлагатай байдаг. Би энэхүү хичээлийг 10 жил заасан өөрийн дадлага, туршлага болон урьд өмнө бичиж хэвлүүлсэн “Ромын хувийн эрх зүй”, ”Ромын төр, эрх зүйн түүх” /тайлбар толь/ зэрэг сурах бичгийн алдаа, оноо зэрэгт тулгуурлан “Ромын эрх зүй:үндсэн ойлголт, нэр томъёо, тайлбар, жишээ” хэмээх энэхүү бүтээлийг бичсэн болно. Уг бүтээлд Ромын эрх зүйн олон тооны ойлголтыг багтаахыг зорьсоноос гадна нэр томъёог латин гарал үүсэлтэй нь холбон тайлбарлаж, тухайн тайлбараа бодит жишээ баримтаар баяжуулж өгсөн юм.

Та бүхний хууль зүйн шинжлэх ухааныг судлах эрдмийн их аянд чинь миний энэхүү бүтээл бага ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Зохиогч Б.Минжүүрдорж

Ижил төстэй номнууд (75)
1