Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Амьдралд биеэ дааж явахад чи юу мэдсэн байх шаардлагатай вэ
Зохиогч: Долгор.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Цаг хугацаа гэдэг цаглашгүй юм. Орон зай, цаг хугацааны ийм их хөлгүй урсгал дунд бидний монголчууд “монгол” хүний сэтгэлгээний онцлогт тохирсон өнөөдрийн “амьдралыг ойлгох” үзлийг хүүхэд залуустаа төлөвшүүлэхийн тулд өдөр тутмын амьдралаас үүсэн гарч байгаа аливаа асуудлыг хэрхэн яаж эерэгээр тусган авах боломжтой болохыг нээн харуулах шаардлагатай байгаа билээ. Хүн бүр хүүхэд насаа нэгэн цагт ардаа орхиж, насанд хүрч өөрийн бие даасан амьдралд хөл тавихдаа амьдралыг хэчнээн гэрэл гэгээтэй, аз жаргалтай, сайн сайхнаар төсөөлж, түүнд хүрэхийг тэмүүлж байдаг билээ дээ. Энэ ном хүүхэд залуучуудад амьдралын үнэн нүүр царайг өөрийнхөөрөө зөв тунгаан ойлгох боломжийг олгох, тэдэнд амьдралдаа өөрөө жинхэнэ эзэн нь болоход үнэнч зөвлөгч нь байх болно. Ихэнх хүүхэд залуус маань өөрийн гэр бүл, сургууль хамт олны дунд тодорхой хугацааны турш нэгэн хэвийн харьцаанд дасч, дадсан байдгаас амьдрах орчин нөхцөл нь гэнэт буюу аажмаар өөрчлөгдөхөд бусдыг ойлгохыг хичээх, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулахыг чармайхдаа өөрөө өөрийгөө “би хэн бэ?” гэдгээ ойлгох чин хүсэл нь ямагт ундарч байдаг. Энэ мэт нийгмийн харьцаа, харилцааны өөрчлөлтөд цочирдолгүй,өөрийгөө сэтгэл зүйн дарамтанд оруулалгүй, биеэ зөв авч явж сурахад энэ номын гол зорилго чиглэгдсэн юм. “Амьдралд биеэ дааж явахад чи юу мэдсэн байх шаардлагатай вэ?” номыг судалснаар бидний өдөр тутмын амьдралд үл анзаарагдам байдлаар их бага ямар нэгэн хэмжээгээр тохиолдож байдаг амьдралын олон нарийн асуудлын талаар суурь ойлголттой болно. Мөн өөрийгөө “хэн бэ?” гэдгээ мэдэрч, өөртөө итгэх итгэлээ олж авах,бусдыг сайн ойлгож, өөрт тохиолдсон ямар ч асуудлыг жинхэнэ эзэн хүнийхээ хувиар зөв шийдэхэд суралцах болно. Залуу нас гэдэг мөнх биш учраас оргилуун эрч хүчээр дүүрэн, цог жавхаатай энэ л үеийг бид хожим харамсахгүйгээр ухаалаг амьдарч өнгөрүүлэх хэрэгтэй. Хойчийг залгамжлагч хүүхэд залуус маань ихийг сурахаас илүүтэй сайн хүн болж төлөвших болтугай. Ш. ДОЛГОР

Ижил төстэй номнууд (174)
1